Макс Группээс хэрэгжүүлж буй ЧАДАМЖИТ МОНГОЛ нийгмийн хариуцлагын бодлогын дагуу Монгол орны баруун бүсийн хөдөлмөр эрхлэлтийг сайжруулах, ажлын байрны тоог нэмэгдүүлэх зорилготой “400 ШИНЭ АЖЛЫН БАЙР”-ны нээлттэй өдөрлөг 2023.03.21-28 ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.[vc_gallery thb_columns=”small-6 large-4″ images=”35678,35774,35746″ img_size=”full”]Тус өдөрлөгийг Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Увс, Завхан аймгуудад Хөдөлмөр Халамжийн Үйлчилгээний Газартай хамтран зохион байгуулсан бөгөөд Макс Группээс тухайн аймгуудад хэрэгжүүлж буй уул уурхай, зам, барилга, дэд бүтцийн томоохон төслүүддээ 400 гаруй шинэ ажлын байрыг зарлаж тухайн ажлын байранд орон нутгийн иргэдээс ажиллах хүчээ бүрдүүлэхээр зорин ажилласан юм.[vc_gallery thb_columns=”small-6 large-4″ images=”35778,35748,35750″ img_size=”full”]Өдөрлөгийн хүрээнд 5 аймгийн нийт 2000 гаруй залуус Макс Группийн хүний нөөцийн бодлого болон бусад компаниудын үйл ажиллагаатай танилцан, сонирхсон ажлын байрандаа хүсэлтээ өгч, ажлын ярилцлагад орсон бөгөөд эхнээсээ сонгосон ажлын байрандаа ороод байна.[vc_gallery thb_columns=”small-6 large-4″ images=”35795,35797,35793″ img_size=”full”]Мөн энэ үеэр зарим аймгуудын Засаг даргын тамгын газар, Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Их сургууль, Хөдөлмөр Халамжийн Үйлчилгээний Газар, Их сургууль, Коллеж, МСҮТ-ийн удирдлагуудтай уулзаж, цаашдаа ажлын байрны тоог нэмэгдүүлэх, бүс нутагтаа ажиллах боломжийг нээх талаар хамтын ажиллагааны санал солилцож, ойрын болон урт хугацааны ажлын төлөвлөгөөний талаар хэлэлцлээ.[thb_image_slider lightbox=”mfp-gallery” img_size=”full” thb_center=”true” thb_equal_height=”true” ignore_lazyload=”thb-ignore-lazyload” images=”35788,35730,35782,35774,35770,35728,35732,35780,35778,35772,35766,35748,35716,35744,35724,35746,35734,35750,35718,35726,35768,35736,35742,35795,35793,35720,35799,35738,35764,35758,35754,35752,35760,35714,35722,35762,35756,35712″]