Сар шинийн баяр болж буйг тохиолдуулан Макс Групп гурван зуун ахмадад хүндэтгэл үзүүлж, бүтээгдэхүүний дээжээс бүрдсэн гарын бэлэгээ гардууллаа.[vc_single_image image=”35504″ img_size=”full”]Энэхүү ахмадуудаа баярлуулах үйл ажиллагааг 2005 оноос хойш 19 дэх жилдээ зохион байгуулж, нийтдээ 3300 ахмадуудыг хамруулсан байна.[vc_gallery thb_columns=”small-6 large-4″ images=”35514,35506,35494″ img_size=”full”]Мөн Макс Групп нийгмийн хариуцлагын “Зөв Монгол” бодлогынхоо хүрээнд Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо (МХҮХ)-ны “Call center” байгуулах ажилд хувь нэмрээ оруулан, ажлын орчныг нь тохижуулж өгөхөөр ажиллаж байна. Энэхүү “Call center” ажиллаж эхэлснээр 6 шинэ ажлын байр бий болж, тус холбооны МСҮТ-г төгссөн харааны бэрхшээлтэй залуусыг хөдөлмөрийн зах зээлд амжилттай ажиллах эхлэл нь болж өгөх юм.[vc_gallery thb_columns=”small-6 large-4″ images=”35519,35496,35510″ img_size=”full”]Энэ удаагийн арга хэмжээнд Макс Группийн охин компаниуд болох Макс Хүнс ХХК, Макс Эксим ХХК, Макс Центр ХХК болон СҮҮ ХК дэмжин оролцож, нийтдээ 40’000’000 гаруй төгрөгийн тусламж үзүүлж байгааг бахархалтайгаар онцолж байна.