Макс Группийн бөх Б.Лхагвадорж Ардын хувьсгалын 92 жилийн үндэсний бөхийн өсвөрийн барилдаанд түрүүлсэн. Б.Лхагвадорж үндэсний бөх төдийгүй жүдо бөхөөр хичээллэдэг ирээдүйтэй тамирчин бөгөөд АНУ-д зохиогдсон Өсвөрийн жүдо бөхийн ДАШТ-нд оролцоход нь амжилт хүсч, дасгалжуулагч багшийнх нь хамт мөнгөн шагналаар шагнаж урамшуулсан.