Хариу нэхээгүй тус өгөх нь-авахаасаа илүү ерөөлтэй

Улсын хэмжээнд 5 дахь жилдээ өрнөж байгаа “Үндэсний өгөх өдөр”-ийг Макс Группийн хэмжээнд 2 дахь жилдээ “Хариу нэхээгүй тус-Өгөх нь авахаасаа илүү ерөөлтэй” уриан дор дараах байдлаар нийт ажилтнуудынхаа сайхан сэтгэлийн дэмээр амжилттай зохион байгууллаа.

“Хариу нэхээгүй тус-Өгөх нь авахаасаа илүү ерөөлтэй” уриан дор Группийн “Макс Хүнс”, “Макс Лайн”, “Марко Поло” Сүү ХК-иудын ажилтнуудын тархины саажилт-хөгжлийн бэрхшээлтэй 11 хүүхдийн асаргаа сувилгаанд зориулсан хандив босгох аяныг өрнүүлснээр:

Сүү ХК-1000,000 төгрөг болон нэмэлтээр /6 төрлийн 132,100 төгрөгийн сүүн бүтээгдэхүүн хандивлав./
Хүч Сервис-105,000 төгрөг
Макс Роуд-50,000 төгрөг
Макс Эксим-252,000 төгрөг болон нэмэлтээр /Helenharper-ийн 49,500 төгрөгийн хуурай, нойтон салфетка хандивлав./
Макс Импэкс-337,600 төгрөг
Макс Ложинг – 283,200 төгрөг
Макс Лайн – 225,500 төгрөг
Топ бүлэг – 291,000 төгрөг
Марко Поло – 533,000 төгрөг
Макс Өргөө – 305,000 төгрөг
Макс Шил – 120,000 төгрөг
Макс Цонх – 119,000 төгрөг
Макс Хүнс – 1,029,500 төгрөг
Групп компаний захирлууд – 1,100,000 төгрөгийг тус тус хандивласнаар нийт 5,750,800 төгрөг цугларч, 11 хүүхэд тус бүрт 522,800 төгрөгийг Сүү ХК болон Макс Эксим ХХК-иудын хандивласан бүтээгдэхүүнүүдин хамт хүлээлгэн өглөө.
“Өглөгч сэтгэлийн бэлэг” аяны хүрээнд Группийн нийт 60 ажилтнууд өөрсдийн халуун дулаан өгөөмөр сэтгэлээрээ 24 литр цусыг “Цус сэлбэлт судлалын үндэсний төвд” хандивлаж, 180-аад хүний амь насыг аврах хүмүүнлэгийн дээдийн дээд буянтай ажлыг хийлээ.
Захирлууд маань биднийгээ уриалан цусаа хандилалаа.

“Хүмүүнлэгийн худалдан авалт” уриан дор хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн ээж нарын орлогыг дэмжих зорилгоор “Унагалдай” чихмэл тоглоомыг худалдан авснаар “Ээлтэй Ертөнц” ТББ-д 735,000 төгрөгийг хүлээлгэн өглөө.
Хөдөлмөрч, сайхан сэтгэлтэй Максчууд та нарынхаа өгөөмөр, өглөгч сэтгэлийн дэмээр энэ жилийн “Өгөх өдөр”-ийн маань зорилго биелж, үйл ажиллагаанууд амжилттай болж өнгөрлөө.

Сайн үйл бүхэн дэлгэрэх болтугай.