Макс группийн захирлууд жил бүр Говь-Алтай аймгийн бөхийн дэвжээ болох Хантайшир дэвжээний галаар зочлон нутгийн бөхчүүддээ амжилт хүсэн ерөөл дэвшүүлдэг уламжлалтай. Хантайшир бөхийн дэвжээний бөхчүүдийн бяр тэгширч, бэлтгэл ч жигдэрсэн өнгөтэй сайхан байна. Алтайн өндөр уулс шигээ хийморьлог хүчит бөхчүүддээ удахгүй болох улсын их баяр наадамдаа олон шинэ цолтон төрүүлж, одтой сайхан наадахыг ерөөе.[vc_gallery thb_columns=”small-6 large-3″ lightbox=”mfp-gallery” images=”2647,2648,2649,2650,2651,2652″ img_size=”full”]