Макс группийн Ерөнхийлөгч Д.Ганбаатарын “Mongolia Saturday” хүлэг Их Британы хатан хааны нэрэмжит уралдааны 9-р байранд орлоо

Их Британийн хатан хааны нэрэмжит “Royal Ascot” нэртэй хурдан морины уралдаан нь 1711 оноос эхлэн зохиогдож байгаа бөгөөд Их Британид зуны улиралд болж өнгөрдөг хамгийн чухал арга хэмжээнд тооцогддог юм. Энэхүү уралдааныг үзэхээр Их Британийн хааны гэр бүлээс гадна тус улсын өнцөг булан бүрээс ихэс дээдсүүд цуглардаг байна.

Уг уралдаанд Макс группийн захирлууд урилгаар оролцож байгаа бөгөөд Хааны нэрэмжит уралдаанд нь “Mongolian saturday” уралдсан юм. Энэ жилийн урадаан 5 өдрийн турш үргэлжилэн нийт 280,000 орчим шандаст хурдан хүлэг оролцсон байна. ” King’s stand stake ” буюу 1-р зэрэглэлийн уралдаанд 17 морь уралдсанаас 1-р байрт сүүлийн 5 уралдаандаа тасралтгүй түрүүлж байгаа Profitable нэртэй Ирландын хурдан хүлэг орж, “Mongolian saturday” 9-р байрт орсон байна.

Сонирхуулахад, Английн хатан хаан Элизабет Макс группийн захирлуудтай тусгайлан уулзаж, хүндэтгэл үзүүлжээ.