Монгол улсын Засгийн газар болон МҮХАҮТ хамтран 2001 оноос эхлэн жил бүр Монгол улсын нийгэм эдийн засаг, бизнесийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж буй ТОП-100 аж ахуйн нэгжийг шалгаруулдаг уламжлалтай бөгөөд Макс Группийн хувьд жил бүр тогтмол шалгаран ирсэн билээ. Өнгрөгч 2015 оны ТОП-100 аж ахуйн нэгжээр Макс Группийн салбар компаниуд болох Макс Хүнс ХХК, Сүү ХК нар салбараа тэргүүлэн ТОП-100 аж ахуйн нэгжээр тус тус шалгарлаа.
ТОП-100 аж ахуйн нэгжийг тодруулахдаа Сангийн яам, Гааль, Татварын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Улсын бүртгэл, Статистикийн ерөнхий газар, Санхүүгийн зохицуулах хороо, МҮХАҮТ-аас хамтарсан ажлын хэсэг байгуулан аж ахуйн нэгжүүдийн улсын төсөвт төвлөрүүлсэн нийт татвар, борлуулалт, ажилчдын тоо, санхүүгийн үзүүлэлт зэргийг харгалзан дүгнэсэн аж.
Цаашид ч бид эх орны хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулан, баялаг бүтээх, салбартаа манлайлагч байхыг эрхэмлэн ажиллах болно.[vc_gallery thb_columns=”small-6 large-4″ lightbox=”mfp-gallery” images=”2587,2588,2589″ img_size=”full”]