АНУ-ын Кентаки мужийн Лексингтон хотын Кийнланд морин тойруулгын газар 2015 оны 10-р сарын 30, 31-нд зохиогдсон “Breeder’s cup 2015”-д монгол уяачийн уяж хурдлуулсан адуу ширэг зүлгэн дээрх уралдааны төрөлд түрүүлж Монгол түмний магнайг тэнийлгээд байгаа билээ. 2015 оны 11-р сарын 4-ны өдөр Макс Группийн захирал ах дүү тод манлай уяачид болох Д.Ганбаатар, Д.Цэрэнжигмэд нар Чингис Хаан олон улсын нисэх буудалд газардлаа. Тэднийг Моринд хайртай Монгол түмэн, Ах дүү, найз нөхөд, Монголын Морин спорт уяачдын холбоо, Макс группийн зэрэг олон тосож аван баяр хүргэлээ.[vc_single_image image=”2508″ img_size=”full”]Чингис Хаан олон улсын онгоцний буудалд буух үед[vc_single_image image=”2509″ img_size=”full”]Макс группийн ерөнхийлөгч Д.Ганбаатарын ээж З.Цэрэн цай сүүний дээжээ барин угтаж авав.[vc_single_image image=”2510″ img_size=”full”]Анх Mongolian Saturday хурдан хүлгийг сонголцон авч байсан МУТМ Д.Онон угтан авч баяр хүргэв.[vc_single_image image=”2511″ img_size=”full”]Гэр бүл, Найз нөхөд, Ажлын хамт олны хамт[vc_single_image image=”2512″ img_size=”full”]Д.Ганбаатар, Д.Цэрэнжигмэд нар ээжийндээ очин баяр хөөрөө ах дүүс, хамт олонтойгоо хуваалцан оройн зоог барив.[vc_gallery thb_columns=”small-6 large-4″ lightbox=”mfp-gallery” images=”2513,2514,2515″ img_size=”full”]