Макс группийн хамт “өгөх нь авахаасаа илүү ерөөлтэй” уриатай өгөх өдөрийг 3 дахь жилдээ зохион байгууллаа
2015-08-31

Макс групп жил бүрийн 11-р сарын 01-нд болдог “Үндэсний өгөх өдөр”-ийн хүрээнд “Өгөх нь авахаасаа илүү ерөөлтэй” уриатайгаар Сайн үйлсийн аянг 3 дахь жилдээ ажилтнуудынхаа сайхан сэтгэлийн дэмээр амжилттай зохион байгууллаа. Энэ аянаа гурван үндсэн хөтөлбөр доор хийсэн. Хөтөлбөрүүдийн талаар зурган мэдээлэл хүргэе:

Хөтөлбөр 1: Өгөөмөр сэтгэлийн бэлэг” цус хандивлах аяны хүрээнд Группийн нийт 60 гаран ажилтнууд өөрсдийн халуун дулаан өгөөмөр сэтгэлээрээ 20 литр цусыг “Цус сэлбэлт судлалын үндэсний төвд” хандивлаж, 180-аад хүний амь насыг аврах хүмүүнлэгийн дээдийн дээд буянтай ажлыг хийлээ[vc_single_image image=”2465″ img_size=”full”]Хүн бүр эмч биш! Харин бидэнд хэн нэгнийг аврах боломж байдаг. Бидний өгсөн нэг удаагийн цус цаанаа 3 хүний амийг аврах боломжтой юм. Монгол улсын нийт иргэддээ цусаа хандивлаж “Үл таних үхлээс аврагчид” болцгооё хэмээн уриалж байна[vc_single_image image=”2466″ img_size=”full”]Хөтөлбөр 2: Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн үндэсний холбоо”-ны цэцэрлэг, хөгжүүлэх төвүүдэд хэрэгцээтэй байгаа хүүхдийн тэрэг, унадаг дугуй, дэвтэр ном, хичээлийн хэрэгсэл, живэх зэрэг нийт 36 хайрцаг бараа бүтээгдэхүүн цуглуулж Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн үндэсний холбоонд хүлээлгэн өглөө.[vc_single_image image=”2467″ img_size=”full”]Өнгөрөгч 2014 онд Макс группийн хамт олон нийт 5,750,800 төгрөг цуглуулан хандивлаж байсан бол 2015 онд хэрэгцээт бүтээгдэхүүнүүдийг цуглуулан хүлээлгэн өгсөн юм.[vc_single_image image=”2468″ img_size=”full”]Хөтөлбөр 3: Группийн ажилтнуудын 8-12 насны хүүхдүүдийн дунд “Чин сэтгэлийн өглөг, 13-15 насны хүүхдүүдийн дунд “Би ирээдүйн Филантропист” сэдвээр зохион бичлэгийн уралдаан зарлан ирээдүй хойч үеийнхэнд сайхан сэтгэлтэй, өгөөмөр хүн болж төлөвшихөд суралцуулав.[vc_single_image image=”2469″ img_size=”full”]