Макс группийн хамт “өгөх нь авахаасаа илүү ерөөлтэй” уриатай өгөх өдөрийг 3 дахь жилдээ зохион байгууллаа

Макс групп жил бүрийн 11-р сарын 01-нд болдог “Үндэсний өгөх өдөр”-ийн хүрээнд “Өгөх нь авахаасаа илүү ерөөлтэй” уриатайгаар Сайн үйлсийн аянг 3 дахь жилдээ ажилтнуудынхаа сайхан сэтгэлийн дэмээр амжилттай зохион байгууллаа. Энэ аянаа гурван үндсэн хөтөлбөр доор хийсэн. Хөтөлбөрүүдийн талаар зурган мэдээлэл хүргэе:
Хөтөлбөр 1: Өгөөмөр сэтгэлийн бэлэг” цус хандивлах аяны хүрээнд Группийн нийт 60 гаран ажилтнууд өөрсдийн халуун дулаан өгөөмөр сэтгэлээрээ 20 литр цусыг “Цус сэлбэлт судлалын үндэсний төвд” хандивлаж, 180-аад хүний амь насыг аврах хүмүүнлэгийн дээдийн дээд буянтай ажлыг хийлээ

Хүн бүр эмч биш! Харин бидэнд хэн нэгнийг аврах боломж байдаг. Бидний өгсөн нэг удаагийн цус цаанаа 3 хүний амийг аврах боломжтой юм. Монгол улсын нийт иргэддээ цусаа хандивлаж “Үл таних үхлээс аврагчид” болцгооё хэмээн уриалж байна

Хөтөлбөр 2: Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн үндэсний холбоо”-ны цэцэрлэг, хөгжүүлэх төвүүдэд хэрэгцээтэй байгаа хүүхдийн тэрэг, унадаг дугуй, дэвтэр ном, хичээлийн хэрэгсэл, живэх зэрэг нийт 36 хайрцаг бараа бүтээгдэхүүн цуглуулж Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн үндэсний холбоонд хүлээлгэн өглөө.

Өнгөрөгч 2014 онд Макс группийн хамт олон нийт 5,750,800 төгрөг цуглуулан хандивлаж байсан бол 2015 онд хэрэгцээт бүтээгдэхүүнүүдийг цуглуулан хүлээлгэн өгсөн юм.

Хөтөлбөр 3: Группийн ажилтнуудын 8-12 насны хүүхдүүдийн дунд “Чин сэтгэлийн өглөг, 13-15 насны хүүхдүүдийн дунд “Би ирээдүйн Филантропист” сэдвээр зохион бичлэгийн уралдаан зарлан ирээдүй хойч үеийнхэнд сайхан сэтгэлтэй, өгөөмөр хүн болж төлөвшихөд суралцуулав.
