Хариу нэхээгүй тус-өгөх нь авахаасаа илүү ерөөлтэй
2015-08-30

[vc_empty_space]Улсын хэмжээнд 5 дахь жилдээ өрнөж байгаа “Үндэсний өгөх өдөр”-ийг Макс Группийн хэмжээнд 2 дахь жилдээ “Хариу нэхээгүй тус-Өгөх нь авахаасаа илүү ерөөлтэй” уриан дор дараах байдлаар нийт ажилтнуудынхаа сайхан сэтгэлийн дэмээр амжилттай зохион байгууллаа.[vc_single_image image=”2216″ img_size=”full”]“Хариу нэхээгүй тус-Өгөх нь авахаасаа илүү ерөөлтэй” уриан дор Группийн “Макс Хүнс”, “Макс Лайн”, “Марко Поло” Сүү ХК-иудын ажилтнуудын тархины саажилт-хөгжлийн бэрхшээлтэй 11 хүүхдийн асаргаа сувилгаанд зориулсан хандив босгох аяныг өрнүүлснээр:

Сүү ХК-1000,000 төгрөг болон нэмэлтээр /6 төрлийн 132,100 төгрөгийн сүүн бүтээгдэхүүн хандивлав./
Хүч Сервис-105,000 төгрөг
Макс Роуд-50,000 төгрөг
Макс Эксим-252,000 төгрөг болон нэмэлтээр /Helenharper-ийн 49,500 төгрөгийн хуурай, нойтон салфетка хандивлав./
Макс Импэкс-337,600 төгрөг
Макс Ложинг – 283,200 төгрөг
Макс Лайн – 225,500 төгрөг
Топ бүлэг – 291,000 төгрөг
Марко Поло – 533,000 төгрөг
Макс Өргөө – 305,000 төгрөг
Макс Шил – 120,000 төгрөг
Макс Цонх – 119,000 төгрөг
Макс Хүнс – 1,029,500 төгрөг

[vc_single_image image=”2217″ img_size=”full”][vc_single_image image=”2218″ img_size=”full”]Групп компаний захирлууд – 1,100,000 төгрөгийг тус тус хандивласнаар нийт 5,750,800 төгрөг цугларч, 11 хүүхэд тус бүрт 522,800 төгрөгийг Сүү ХК болон Макс Эксим ХХК-иудын хандивласан бүтээгдэхүүнүүдин хамт хүлээлгэн өглөө.
“Өглөгч сэтгэлийн бэлэг” аяны хүрээнд Группийн нийт 60 ажилтнууд өөрсдийн халуун дулаан өгөөмөр сэтгэлээрээ 24 литр цусыг “Цус сэлбэлт судлалын үндэсний төвд” хандивлаж, 180-аад хүний амь насыг аврах хүмүүнлэгийн дээдийн дээд буянтай ажлыг хийлээ.
Захирлууд маань биднийгээ уриалан цусаа хандилалаа.[vc_single_image image=”3127″ img_size=”full”]“Хүмүүнлэгийн худалдан авалт” уриан дор хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн ээж нарын орлогыг дэмжих зорилгоор “Унагалдай” чихмэл тоглоомыг худалдан авснаар “Ээлтэй Ертөнц” ТББ-д 735,000 төгрөгийг хүлээлгэн өглөө.
Хөдөлмөрч, сайхан сэтгэлтэй Максчууд та нарынхаа өгөөмөр, өглөгч сэтгэлийн дэмээр энэ жилийн “Өгөх өдөр”-ийн маань зорилго биелж, үйл ажиллагаанууд амжилттай болж өнгөрлөө.

Сайн үйл бүхэн дэлгэрэх болтугай.