Ах дүү тод манлай нутгийн зун олонтойгоо өргөн дэлгэр сайхан наадлаа

Ах дүү Тод манлай нутгийн зон олонтойгоо өргөн дэлгэр сайхан наадлаа
Говь Алтай аймгийн Баян Уул сумын уугуул Монгол улсын Тод манлай уяач ах дүү Д.Цэрэнжигмэд, Д.Ганбаатар нарын цолны хүндэтгэлд зориулсан эрийн 3-н наадам 8 дугаар сарын 9 ны өдөр Говь Алтай аймгийн Естийн аманд өргөн дэлгэр сайхан болж өнгөрлөө.

20 гаруй жилийн түүхтэй Макс Групп гэх үндэсний томоохон бүтээн байгуулагч Топ аж ахуйн нэгжүүдийн нэгийг удирдан авч яваа ах дүү Тод манлай нар 1999 оноос хойш хурдан морь уяж, уралдуулж эхэлсэн түүхтэй. Үүнээс хойш ах дүү уяачид улс бүсийн наадмаас нийт 28 түрүү, 33 айраг хүртсэн бөгөөд энэхүү амжилтаараа Монгол улсын түүхэнд анх удаа Ах дүү Тод манлай гэж цоллуулах болсон юм. Ах дүү Тод манлай нар энэхүү эрхэм хүндэт цолоо хүндэтгэж нутгийн зон олонтойгоо баяраа хуваалцан Их нас, Соёолон нас, Хязаалан насны шандаст хурдал хүлгийн уралдаан, 128 хүчит бөхийн барилдаан, Халх сурын харваа, Өсвөр насны шатрын тэмцээн зэрэг олон шинэлэг наадгайг оролцуулсан өргөн дэлгэр сайхан наадмыг зохион байгууллаа.
Монгол улсын Тод манлай уяач ах дүү Д.Цэрэнжигмэд, Д.Ганбаатар нар нийгэмд хүлээсэн үүрэг хариуцлагыг ухамсартайгаар биелүүлж нийгмийн халамж үйлчилгээ хамгийн их хэрэгцээтэй байгаа эмзэг бүлгийн бүтэн өнчин 200 хүүхдэд хадгаламжийн дэвтэр нээн өгхөөр ажиллаж байгаа. Үүний хүрээнд 2011 оноос эхлээд нийт 80 гаруй ээжийн энэрэл хайраар дутаж явдаг Хүүхэд асран хүмүүжүүлэх төв болон Хүүхдийн хөгжил хамгааллын төвийн хүүхдэд тун удахгүй ажил амьдралын гараанд хөл тавин орох гарааны хөрөнгө оруулалтыг хийж тус бүр 500 мянган төгрөгийг Худалдаа, Хөгжлийн Банкны “Хүүхдийн мөнгөн хадгаламж”- ийн дэвтэрт нээн өгч гардуулж байсан. Энэхүү тусламжид хамрагдсан хүүхдүүд эхнээсээ үр шимийг нь хүртэн, сургалтын төлбөр, амьжиргааныхаа зардалд зарцуулж эхлээд байгаа. Ах дүү Тод манлайн удирддаг Макс Группийн зүгээс хүмүүнлэгийн ажлаа тус наадмын үеэр үргэлжлүүлэн Говь-Алтай аймгийн 9-н булаг сумын 17 хүүхдэд тус бүр 500 мянган төгрөгийн хадгаламж нээн гардуулан өгсөн юм. Энэхүү үйл ажиллагааг Макс Группийн зүгээс жил бүр уламжлал болгон улс даяар явуулхаа амалсан юм.

Байр эзлэлт | Уяач, эзний нэр | Үндсэн захиргаа | Морины зүс | Хүүхдийн дугаар |
Түрүү магнай шагнал | А.Жанчивцогзол | Өвөрхангай/Тарагт | Хар | 90 |
Аман хүзүү шагнал | Дорждагва | ГА/шарга | Хүрэн | 117 |
Айрагийн 3 шагнал | Алтангэрэл | Өвөрхангай/Тарагт | Зээрд халзан | 138 |
Айрагийн 4 шагнал | Ж.Баянбаатар | ГА/шарга | Бор | 88 |
Айрагийн 5 шагнал | Авирмэд | ГА/Жаргалан | Бор халиун | 17 |
Айрагийн 6 | Цээсүрэн | ГА/Баян Уул | сартай хүрэн | 54 |
Айрагийн 7 | Гансүх | ГА/Дарви | хонгор | 137 |
Айрагийн 8 | Баянжаргал | ГА/Баян Уул | халтар | 144 |
Айрагийн 9 | Батсайхан | ГА/Тайшир | хээр | 65 |
Айрагийн 10 | Мөнгөншагай | ГА/Баян Уул | хүрэн | 42 |
Айрагийн 11 | Базар | ГА/Халиун | хул | 173 |
Айрагийн 12 | Бат Эрдэнэ | ГА/Цээл | буурал | 89 |
Айрагийн 13 | Баатарням | ГА/Халиун | буурал | 86 |
Айрагийн 14 | Жаргалсайхан | ГА/Халиун | 79 | |
Айрагийн 15 | Доржнямбуу | ГА/Бигэр | хүрэн халзан | 169 |
Айрагийн 16 | Цээноров | ГА/Дэлгэр | хүрэн | 118 |
Айрагийн 17 | Цогбаяр | ГА/Есөнбулаг | хул | 112 |
Айрагийн 18 | Алзахгүй | ГА/Цээл | шар хээр | 162 |
Айрагийн 19 | Ядамжав | Баянхонгор/Бууцагаан | хонгор | 40 |
Айрагийн 20 | Ундрах | ГА/Баян Уул | бор | 146 |
Айрагийн 21 | Мөнхбат | ГА/Баян Уул | хэр | 148 |
Цолны хүндэтгэлд зориулсан наадамд гурван насны 300 гаруй шандаст хүлэг хурд хүчээ үзэж, эр бяр нь тэгширсэн улсын Гарьд, заан, начин цолтонгуудаар манлайлуулсан 128 хүчит бөхчүүд эр бяраа гайхуулж, Улсын даяар дуурсах мэргэн, улсын мэргэн, спортын марстерүүд толгойлсон харваачид халх сурын харваанд цэцнээ сорин, аймаг сумдын өсвөрийн шилдгүүд шатраар өрсөлдөж зөвхөн Говь Алтайчууд төдийгүй бусад олон аймаг, сумдаас хүрэлцэн ирсэн наадамчин олны уухайн түрлэг дор олон түмнийг баярлуулсан сайхан наадам боллоо.

Их насны морьдын уралдаанд уралдсан унаач хүүхдэд бүрт гарын бэлэг гардуулан өглөө. Нийт 141 их насны морьд уралдсанаас эхний 21 хүртэл байранд хурдалсан их морьдыг байлсан.
Соёолон насны морьдын уралдаанд уралдсан унаач хүүхэд бүрт гарын бэлэг гардуулан өглөө. Нийт 92 соёолон насны морьд уралдсанаас эхний 21 хүртэл байранд хурдалсан морьдыг байлсан.
Байр эзлэлт | Уяач, эзний нэр | Үндсэн захиргаа | Морины зүс | Хүүхдийн дугаар |
Түрүү магнай шагнал | Батбаяр | ГА/Баян Уул | хээр | 88 |
Аман хүзүү шагнал | Гантөмөр.Т | ГА/Халиун | буурал | 131 |
Айрагийн 3 шагнал | Ө.Ганзориг | ГА/Тайшир | саарал | 199 |
Айрагийн 4 шагнал | Ариунболд | Өвөрхангай/Уянга | хээр | 200 |
Айрагийн 5 шагнал | Балдансүрэн | ГА/Дэлгэр | хүрэн халзан | 82 |
Айрагийн 6 | Гантөмөр | ГА/Есөнбулаг | саарал | 44 |
Айрагийн 7 | Гантулга | ГА/шарга | хээр | 23 |
Айрагийн 8 | Бямба Очир | ГА/Тонхил | алаг | 196 |
Айрагийн 9 | Түмэннасан | ГА/Дэлгэр | сартай хүрэн | 178 |
Айрагийн 10 | Өлзийбүрэн | ГА/Тонхил | хонгор алаг | 154 |
Айрагийн 11 | Даш | ГА/Дарви | хүрэн халзан | 180 |
Айрагийн 12 | Батбаяр | ГА/Баян Уул | хонгор | 57 |
Айрагийн 13 | Алтангэрэл | ГА/Тайшир | халтар | 81 |
Айрагийн 14 | Лхаажав | ГА/Дэлгэр | хүрэн | 119 |
Айрагийн 15 | Золбоо | Баянхонгор/Бууцагаан | хүрэн | 143 |
Айрагийн 16 | С.Мөнхбат | ГА/Дэлгэр | буурал | 165 |
Айрагийн 17 | Т.Галсан | ГА/Тайшир | цоохор | 68 |
Айрагийн 18 | Баатарням | ГА/Халиун | халтар | 86 |
Айрагийн 19 | Мөнх Эрдэнэ | ГА/Халиун | хүрэн | 63 |
Айрагийн 20 | Энхболд | ГА/Жаргалан | сартай хээр | 11 |
Айрагийн 21 | Алтанхуяг | ГА/Есөнбулаг | хул | 19 |

Хязаалан насны морьдын уралдаанд уралдсан унаач хүүхэд бүрт гарын бэлэг гардуулан өглөө. Нийт 116 хязаалан насны морьд уралдсанаас эхний 21 хүртэл байранд хурдалсан морьдыг байлсан.
Байр эзлэлт | Уяач, эзний нэр | Үндсэн захиргаа | Морины зүс | Хүүхдийн дугаар |
Түрүү магнай шагнал | Д.Цогбаяр | ГА/Есөнбулаг | хар | 112 |
Аман хүзүү шагнал | Даваасүрэн | ГА/Халиун | алаг | 111 |
Айрагийн 3 шагнал | Балбаатар | ГА/Хөх морьт | хээр | 187 |
Айрагийн 4 шагнал | Дарьсүрэн | ГА/Баян Уул | хонгор | 59 |
Айрагийн 5 шагнал | Балдорж | ГА/шарга | хүрэн | 188 |
Айрагийн 6 | Чулуунхүү | Өвөрхангай/ Баянгол | буурал | 90 |
Айрагийн 7 | Лхагва ААУяач | ГА/Тайшир | хонгор | 132 |
Айрагийн 8 | Батжаргал | ГА/Баян Уул | халиун | 148 |
Айрагийн 9 | Лхажив ААУяач | ГА/Дэлгэр | халтар | 119 |
Айрагийн 10 | Отгонбаяр | ГА/Баян Уул | хар | 125 |
Айрагийн 11 | Отгонбаатар ААУяач | ГА/Тайшир | сарт хүрэн | 102 |
Айрагийн 12 | Хүрэлбаатар САУяач | ГА/Халиун | хүрэн халзан | 94 |
Айрагийн 13 | Даваадорж | ГА/Дэлгэр | хондон | 82 |
Айрагийн 14 | Тэрбиш | ГА/Хөх морьт | буурал | 239 |
Айрагийн 15 | Түмэнбаяр | ГА/Баян Уул | хондон | 38 |
Айрагийн 16 | Баатархүү | ГА/Баян Уул | халтар | 150 |
Айрагийн 17 | Бямба Очир | ГА/Тонхил | хүрэн | 196 |
Айрагийн 18 | Баянбаатар | ГА/шарга | ногоон | 88 |
Айрагийн 19 | Р.Батбаяр | ГА/Цээл | хүрэн халзан | 89 |
Айрагийн 20 | Дамдинпүрэв | ГА/Есөнбулаг | бор | 36 |
Айрагийн 21 | Төмөр Очир | ГА/Халиун | зээрд | 56 |
Ах дүү Тод манлайн цолны хүндэтгэлийн наадамд гурван насны хурдан морьдын уралдаанаас гадна хурдан удмын адууны дуудлага худалдаа болон оролцсон бүх уяачдад сугалаа тарааж 2 азтанг тодруулсан юм.
- Макс угшилын хүрэн байдасны /эцэг нь хүрэн азарга, эх нь тойруулга гаралтай хүрэн гүү/ азтангаар Говь Алтай аймгийн Баян Уул сумын уугуул сайн малчин А.Цээсүрэн тодорсон бөгөөд энэхүү наадамд түүний уяаж хурдлуулсан сартай хүрэн үрээ их насны морьдын уралдаанд 6-д хурдалсан юм
- Удам угшил сайтай хурдан азарганд гүү хураалгах эрхийн азтангаар Говь Алтай аймгийн Тайшир сумын уугуул Ө.Ганзориг тодорсон бөгөөд уяачны уяа хурдлуулсан саарал үрээ соёолон насны морьдын уралдаанд айргийн 3-т хурдалсан юм.

Бөхийн барилдааны их шөвөгт барилдсан бөхчүүдийн нэрс:
Байр эзлэлт | Нэрс | Үндсэн захиргаа | Цол | Дэвжээ |
түрүү | Ж.Бат-Эрдэнэ | Говь Алтай, Цээл сум | МУ Гарьд | Хантайшир |
үзүүр | Б.Соронзонболд | Говь Алтай, Эрдэнэ сум | МУ Заан | Хилчин |
Их шөвөг | Ду.Батбаяр | Говь Алтай, Бугат сум | МУ Начин | Хантайшир |
Их шөвөг | Б.Сангисүрэн | Өвөрхангай, Тарагт сум | МУ Начин | Их Монголын хүчтэн |

Халх сурын харвааны шагналт байрууд:
Байр эзлэлт | Нэрс | Үндсэн захиргаа | Цол |
1-р байр эрэгтэй | Б.Баярсайхан | Баян Өлгий, Буянт сум | МУ мэргэн, спортын мастер |
2-р байр эрэгтэй | Ж.Тулга | Хөвсгөл | залуу харваач |
3-р байр эрэгтэй | Г.Баярсайхан | Говь Алтай, Баян Уул сум | аймгийн мэргэн |
4-р байр эрэгтэй | А.Ганзориг | Улаанбаатар | спортын дэд мастер |
5-р байр эрэгтэй | Н.Жанчивсэмбэ | Завхан, Дөрвөлжин сум | спортын дэд мастер |
1-р байр эмэгтэй | Ж.Нямдаваа | Хөвсгөл, Бүрэнтогтох сум | спортын мастер |
2-р байр эмэгтэй | Б.Оюун Эрдэнэ | Говь Алтай, Баян Уул сум | спортын дэд мастер |
3-р байр эмэгтэй | С.Цэрэнбуу | Говь Алтай, Халиун сум | спортын мастер |
4-р байр эмэгтэй | Д.Дашням | Говь Алтай, Баян Уул сум | залуу харваач |
5-р байр эмэгтэй | Х.Даваажаргал | Дорнод, Баян Уул сум | Даяар дуурсах мэргэн, спортын мастер |

Байр эзлэлт | Нэрс | Үндсэн захиргаа, сургууль | |
эрэгтэй | 1-р байр /12-с доош насны/ | Б.Балжинням | Говь Алтай, Бигэр сум |
2-р байр /12-с доош насны/ | Г.Санчирмандах | Говь Алтай, 5-р сургууль | |
3-р байр /12-с доош насны/ | Г.Санжбаасан | Говь Алтай, 5-р сургууль | |
4-р байр /12-с доош насны/ | Л.Түвшинбаяр | Говь Алтай, 2-р сургууль | |
5-р байр /12-с доош насны/ | Д.Мягмарсүрэн | Говь Алтай, Баян Уул сум | |
эмэгтэй | 1-р байр /12-с доош насны/ | А.Нарансолонго | Говь Алтай, Оюуны түлхүүр сургууль |
2-р байр /12-с доош насны/ | Э.Дөлгөөн | Говь Алтай, 1-р сургууль | |
3-р байр /12-с доош насны/ | М.Арвин | Говь Алтай, 1-р сургууль | |
4-р байр /12-с доош насны/ | О.Эмүүжин | Говь Алтай, 1-р сургууль | |
5-р байр /12-с доош насны/ | О.Анужин | Говь Алтай, Оюуны түлхүүр сургууль | |
эрэгтэй | 1-р байр /12-с дээш насны/ | Б.Анхбаяр | Говь Алтай, 1-р сургууль |
2-р байр /12-с дээш насны/ | М.Ариунтөр | Говь Алтай, 2-р сургууль | |
3-р байр /12-с дээш насны/ | Б.Баярмагнай | Говь Алтай, 5-р сургууль | |
4-р байр /12-с дээш насны/ | Б.Бямбабаясгалан | Говь Алтай, 5-р сургууль | |
5-р байр /12-с дээш насны/ | М.Лхагвадорж | Говь Алтай, 1-р сургууль | |
эмэгтэй | 1-р байр /12-с дээш насны/ | Ж.Нандин Эрдэнэ | Говь Алтай, Бигэр сум |
2-р байр /12-с дээш насны/ | Ц.Энхжаргал | Говь Алтай, Баян Уул сум | |
3-р байр /12-с дээш насны/ | Д.Дайриймаа | Говь Алтай, Баян Уул сум | |
4-р байр /12-с дээш насны/ | О.Ариунзаяа | Говь Алтай, Бигэр сум | |
5-р байр /12-с дээш насны/ | Г.Сайханбилэгт | Говь Алтай, 1-р сургууль |