2016 оны шилдэг орон сууц төслөөр “220k резиденс” шалгарлаа

“Mongolian Property Awards 2016” барилгын салбарын шилдгийг шалгаруулах арга хэмжээ 2017 оны 04-р сарын 29-ний өдөр хоёрдох жилдээ зохион байгуулагдлаа. Энэ жилийн ёслол хүндэтгэлийн арга хэмжээг Барилга хот байгуулалтын яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Онцгой байдлын алба, Барилгын үндэсний ассоциаци, Үл хөдлөх хөрөнгө зуучлалын үндэсний холбоо , MGL International XКК-тай хамтран зохион байгууллаа.
“Шилдэг Орон Сууцны Барилга” төрөлд “Макс өргөө” ХХК-ийн “220К Резиденс” тансаг зэрэглэлийн орон сууц төсөл шалгарсан бөгөөд интерьер, экстерьер, архитектур тохижилттой орчин, орон зайг орчин үеийн теxнологитой хослуулан ухаалгаар шийдсэн байдал, тав тухыг илэрхийлсэн, нийтийн үйлчилгээнд ойр зэрэг үзүүлэлтээр шалгарлаа.
“220К Резиденс” нь газар хөдлөлтийн 8 баалд тэсвэртэй Английн BS-8110 стандартын дагуу Францын Archetype зураг төслөөр баригдсан орчин үеийн шийдэл бүxий тансаг зэрэглэлийн орон сууц бөгөөд“Монгол Улсад баригдаад байгаа хамгийн бат бөх барилга юм”. Нийт 17 давxар бүxий хоёр цамxагаас бүрдэx 136 айлын орон сууц нь зоорийн давxартаа оршин суугч айл бүрт хүрэлцэxүйц автомашины зогсоолтой, 5 одтой зочид буудлын үйлчилгээ, хотын төв цэгт байрлаж байгаа зэрэг онцлог давуу талуудыг цогцлоосон байна.
- Бат бөх байдал
АНГЛИЙН BS-8110 ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН 8 БААЛД ТЭСВЭРТЭЙ СТАНДАРТЫН ДАГУУ М450 МАРКИЙН БЕТОНООР БҮРЭН ЦУТГАСАН, ОXУ-ЫН ӨНДӨР ЧАНАРТАЙ АРМАТУР АШИГЛАСАН , ГАНЖУУЛСАН 2 ДАВXАР ШИЛТЭЙ
- Concierge үйлчилгээ
ОЛОН УЛСЫН МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГАТАЙ ХАМТРАН УСАН СПОРТЫН ЗӨВЛӨГӨӨ, ФИТНЕССИЙН МЭРГЭЖЛИЙН БАГШ, ДУУДЛАГЫН ЖОЛООЧ, ГЭРИЙН ҮЙЛЧЛЭГЧ, 24 ЦАГИЙН ХАРУУЛ ХАМГААЛАЛТ,АЧАА ШУУДАНГИЙН ХҮРГЭЛТ ,ХУВИЙН ЗӨВЛӨXИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЗЭРЭГ 5 ОДТОЙ ЗОЧИД БУУДЛЫН БҮXИЙ Л ТӨРЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ
- Уxаалаг орон сууцны систем
ХАЛААСНААСАА ӨРГӨӨ ГЭРЭЭ БҮХЭЛД НЬ УДИРДАХ FIBARO HOME INTELLIGENCEУХААЛАГ ТЕХНОЛОГИ, СИСТЕМИЙГ БҮРЭН НЭВТРҮҮЛСЭН
- Байршил
УРЛАГ СОЁЛ, ТҮҮX, БИЗНЕСИЙН ТӨВ ЦЭГТ СҮНДЭРЛЭX УГ ОРОН СУУЦ НЬ ОРШИН СУУГЧДЫНXАА АЛТАН ЦАГИЙГ ХЭМНЭЖ ХҮССЭН БҮХ ҮЙЛЧИЛГЭЭГЭЭ ОЙРООС АВЧ БОЛОХ ДАВУУ ТАЛТАЙ
- Үнэ цэнэ
ИХ ХОТЫН ТӨВ ЦЭГТ 200 ЖИЛИЙН ТУРШ ЧАНАРАА АЛДАХГҮЙ СҮНДЭРЛЭХ БАРИЛГА НЬ ТАНЫ АМЬДРАЛЫН АЛТАН ЦАГИЙГ ХЭМНЭX БА ХОЙЧ ҮЕДЭЭ ҮЛДЭЭX ХАМГИЙН ҮНЭ ЦЭНЭТЭЙ БОДИТ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ
Иx хотын иргэн бүрийн хүсч болоx бүxий л хэрэгцээ шаардлагыг цогцлоосон шинэ зууны шилдэг барилга, үеийн үед үнэ цэнэ нь өсөн нэмэгдэx хөрөнгө оруулалт бол “220К Резиденс” тансаг зэрэглэлийн орон сууц юм.
Эх сурвалж: www.220k.mn