Монгол Улсад Үндэсний Геологийн алба үүсэж хөгжсөний 82 жилийн ойн өдрөөр Хан Өрнөд Майнинг ХХК-ийн хүндэт Геологич нар болох Төслийн геологич Д.Нямдорж, Ахлах геологич Ц.Гансүх болон Ахлах геологич Ц.Мэндбилэг нар Геологи хайгуул, Уул уурхайн салбарт, цаашлаад компанидаа оруулсан хувь нэмэр, хөдөлмөрөө үнэлүүлж Уул уурхай, Хүнд үйлдвэрийн яамны Салбарын “Тэргүүний геологич” цол тэмдгээр тус тус шагнагдлаа.Тус ажилчдын намтраас дурдвал:[vc_single_image image=”12796″ img_size=”full”][vc_row_inner thb_max_width=””][vc_column_inner]
Д.Нямдорж нь 1991-2001 оны хооронд Хэнтий аймгийн Батширээт сумын 10 жилийн сургуульд бүрэн дунд боловсрол эзэмшиж, 2001-2005 оны хооронд МУИС-д Геологич мэргэжлээр Бакалаврын зэрэг, 2018-2020 онд Геологич /Судлаач/ мэргэжлээр магистрийн зэрэг хамгаалжээ. Тэрээр Уул уурхайн салбарт 14 жил ажилласнаас сүүлийн 4 жилийн хугацаанд нь Макс Группийн Уул уурхай хүнд үйлдвэрлэлийн газарт ажиллаж байна.
Ажилласан туршлагаас дурдвал:
Төслийн геологич Д.Нямдорж нь эрэл болон хайгуулын ажлын хүрээнд Ерөнхий геологичоос өгсөн үүрэг чиглэлийн дагуу хээрийн ангийг удирдан зохион байгуулах, хайгуулын ажилд мөрдөгдөж буй олон улсын стандартуудыг хангах зэрэг бүхий л үйл ажиллагаанд хамт олноо манлайлан, удирдаж буй туршлагатай Геологич юм.
[vc_single_image image=”12780″ img_size=”full”]
Ц.Гансүх нь 1990-2000 оны хооронд Улаанбаатар хотын 43-р дунд сургуульд бүрэн дунд боловсрол эзэмшиж, 2000-2004 оны хооронд ШУТИС-д Геологич мэргэжлээр Бакалаврын зэрэг хамгаалсан. Уул уурхайн салбарт 16 жил ажилласнаас Макс Группийн Уул уурхай хүнд үйлдвэрлэл хариуцсан газарт сүүлийн 5 жил ажиллаж байна.
Ажилласан туршлагаас дурдвал:
Ахлах геологич Ц.Гансүх нь эрэл болон хайгуулын ажлын хүрээнд Төслийн геологичоос өгсөн үүрэг чиглэлийн дагуу хээрийн ангийг удирдан зохион байгуулах, хайгуулын ажилд мөрдөгдөж буй олон улсын стандартуудыг мөрдөж, хамт олноо ахлан амжилттай ажиллаж буй туршлагатай Геологич юм. Мөн эрэл болон хайгуулын ажлыг зохион байгуулахдаа тухайн төсөлд хийгдэж буй дээжилэлт, уулын ажлын баримтжуулалт, дээжийн шинжилгээний аргачлал-оновчилол хийх зэрэг ажлуудыг хариуцан амжилттай ажиллаж байна.
[vc_single_image image=”12778″ img_size=”full”]
Ц.Мэндбилэг нь 1993-2003 оны хооронд Улаанбаатар хотын Оюуны ундраа цогцолбор сургуульд бүрэн дунд боловсрол эзэмшиж, 2003-2007 оны хооронд ШУТИС-д АМЭХ-н инженер мэргэжлээр Бакалаврын зэрэг хамгаалсан. Уул уурхайн салбарт 13 жил ажилласнаас, Макс Группийн Уул уурхай хүнд үйлдвэрлэл хариуцсан газарт сүүлийн 4 жилийн турш ажиллаж байна.
Ажилласан туршлагаас дурдвал:
Геологич Ц.Мэндбилэг нь эрэл болон хайгуулын ажлын хүрээнд Төслийн геологичоос өгсөн үүрэг чиглэлийн дагуу хээрийн ангийг удирдан зохион байгуулах, хайгуулын ажилд мөрдөгдөж буй олон улсын стандартуудыг мөрдөн ажиллах, хамт олноо ахлан ажиллаж буй Геологич юм. Мөн эрэл болон хайгуулын ажлыг зохион байгуулахад тухайн төслийн анхдагч датаг боловсруулах, нам өндрийн агаар, сансрын зураг зохиох, тайлал хийх зэрэг ажлыг биечлэн мэргэжлийн төвшинд чанартай гүйцэтгэн ажиллаж байна.
[vc_row_inner thb_max_width=””][thb_image retina=”retina_size” image=”12776″ img_size=”full”][/thb_image][thb_image retina=”retina_size” image=”12798″ img_size=”full”][/thb_image]