1000 шатарчин хүүхдийн баяр амжилттай боллоо.

Нийгмийн сайн сайхны төлөө нийтийн биеийн тамирыг сурталчлах, улмаар шинэ залуу тамирчдыг бэлтгэн гаргах зорилгоор Макс Групп спортын арга хэмжээ, тэмцээн уралдаануудыг тогтмол дэмжсээр ирсэн билээ. Спортыг дэмжих ажлынхаа хүрээнд хүүхэд багачуудын оюун ухаан, сэтгэн бодох чадварыг бага наснаас нь хөгжүүлэх, шатрын спортыг олон нийтэд сурталчилах, түгээн дэлгэрүүлэх, БШУ Яамнаас дэвшүүлсэн хүүхэд бүрийг хөгжүүлэх хөтөлбөрийг дэмжих зорилготой Макс Групп, Монголын шатрын холбоо, МҮЭСТОрдонтой хамтран өсвөрийн шатарчдын дунд “Мини шатар 2014” тэмцээнийг тавдугаар сарын 24-25-ны өдрүүдэд зохион байгуулав.
Тэмцээнд хот, хөдөөгийн нийт 300-гаад өсвөрийн шатарчид зургаан насны ангиллаар өрсөлдсөнөөс багийн дүнгээр Батболд дасгалжуулагчтай Багануурын баг тэргүүлж, Маргад-Эрдэнэ дасгалжуулагчтай Дархан хотын “Оюуны ундраа” сургуулийн баг, Мягмардорж дасгалжуулагчтай Хүүхдийн ордны баг тамирчид удаалсан байна. 6 хүртэлх насны хөвгүүдийн ангилалд А.Очир-Эрдэнэ (Багануур) охидын ангилалд Б.Энхлэн (Багануур), 8 хүртэлх насанд хөвгүүдээс Л.Дөлгөөн (Оюуны ирээдүй) охидоос Л.Баясгалан (Оюуны ирээдүй), 10 хүртэлх насанд хөвгүүдээс М.Бат (Хүүхдийн ордон) охидоос Э.Удвал (13-р сургууль) нар түрүүлсэн байна. Энэхүү тэмцээнд оролцсон бүх тамирчдад ” 1000 шатарчин хүүхдийн баяр”-ыгтохиолдуулан гарын бэлэг өгч урамшуулсан.
Макс Групп нь шатарын спортоос гадна жудо бөх, чөлөөт бөх, талбайн теннис, буудлагын спорт гэх ирээдүйтэй спортын төрлүүдэд өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнүүдийг уламжлал болгон зохион байгуулдаг ба энэхүү тэмцээнүүдээс спортын гараагаа эхэлсэн тамирчидыг ирээдүйд улс эх орныхоо нэрийг дэлхий дахинаа дуурсгасан шилдэг тамирчид болгох чинхүү зорилго юм. Тиймээс Макс Группийн зүгээс нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхэд, багачууд, өсвөр насныхан, залуучуудын дунд биеийн тамир, спортыг сурталчилсан арга хэмжээг цаашид дэмжин ажиллах болно гэдгээ мэдэгдэж байна.