Үндэсний сүлжээ м-март дэлгүүр нь 10 дахь салбараа шинэ яармаг хороололд нээлээ

Монголын анхны супермаркетуудын нэг болох Макс супермаркет шинэчлэгдэж, 2018 оноос Ре-брэндинг хийж М-Март дэлгүүр болсон билээ. Танай хөрш уриатай үндэсний сүлжээ дэлгүүр нь М-Март Шинэ яармаг хороололд 10 дахь салбараа нээлээ.

Дэлгүүрийн онцлох үйлчилгээ

Их хотын завгүй амьдралд нийцэх “Food to go” хэсгийг бий болгож өгснөөр гэр эсвэл ажилруугаа авч явж болох шинэхэн, халуун пицца, хөнгөн сэндвич болон салатуудыг худалдан авч идэх боломжтой юм.

Мөн бид хэрэглэгчдийнхээ хэрэгцээнд нийцүүлэн өдөр бүр эх орныхоо шинэхэн сүү сүүн бүтээгдэхүүн, талх, жимс, ногоо төдийгүй 3500 гаруй нэр төрлийн Америк, Япон, Солонгос бараа бүтээгдэхүүнийг санал болгон үйлчилж байна. Мөн түүнчлэн гэр ахуйн бараа, жижиг цахилгаан хэрэгсэл, гоо сайхны бүтээгдэхүүн зэргийг ч нэг дороос худалдан авах боломжийг бүрдүүлсэн сүлжээ дэлгүүр юм.

Leave a Reply

Your email address will not be published.