Яаралтай тусламжийн Олимпиадыг дэмжиж оролцлоо

Бидний амьдралын хэв маяг өөрчлөгдөж, хотжилт, техник технологи хөгжихийн хэрээр хүн амын дунд зүрх судас, цусны даралт ихсэх, осол гэмтэл нэмэгдсээр байна. Үүнтэй шууд хамааралтайгаар яаралтай тусламжийн хэрэгцээ шаардлага ч өсч байгааг мэргэжилтнүүд онцолдог. Тиймээс ч энэ чухал салбарын ирээдүйн боловсон хүчнийг чанаржуулахад Макс Групп санаа тавьж ажилладаг юм.

Макс Групп нийгмийн хариуцлагын хүрээнд, “Эрүүл Монгол” хөтөлбөрийг тэргүүлэх чиглэлүүдийн нэг болгон хэрэгжүүлж байна.

Бид нийгмийн хариуцлагын хүрээнд, Ногоон Монгол, Зөв Монгол, Оюунлаг Монгол, Бахархалт Монгол, Эрүүл Монгол гэсэн үндсэн таван чиглэлд хүрээнд нийгмийн хариуцлагын хөтөлбөрүүдээ хэрэгжүүлдэг.

Яаралтай тусламжийн олимпиадыг хоёр дахь жилдээ дэмжиж ажиллалаа

Анагаахын бүх их дээд сургуулийн оюутнуудын дунд зохион байгуулагдсан Яаралтай тусламжийн олимпиад энэ жилд хоёр дахь удаагаа зохион байгуулагдсан юм.

Олимпиадад Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль, Дорноговь болон Говь-Алтай аймаг дахь салбар Анагаах Ухааны Сургууль, Ач Анагаах ухааны их сургууль, Этүгэн дээд сургууль зэрэг таван их дээд сургуулийн нийт 45 багийн 180 оюутан оролцож, шилдгүүдээ шалгарууллаа.

   Илүү Сайхан Монголын Төлөө!

Макс Групп

Leave a Reply

Your email address will not be published.