Шилдгээр шалгарлаа

Монголын хүний нөөцийн институтээс анх удаа зохион байгуулсан The Mongolian HR Awards 2013 хүний нөөцийн салбарын шилгүүдийг шалгаруулах ёслолоос Макс Групп “ШИЛДЭГ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ БА ТАЛЕНТ МЕНЕЖМЕНТ” төрөлд тэргүүллээ. Макс Группийн сонгон шалгаруулалтын нээлттэй зөв бодлого, ажилтнуудын мэдлэг туршлага, авъяас чадварыг нээн илрүүлж, удирдан тогтоон барих бодлогыг оновчтой зөв хэрэгжүүлдэг болон бизнесийг үргэлжлүүлэх залгамж халаагаа бэлтгэх чиглэлээр хэрэгжүүлж буй санал санаачлага, төсөл хөтөлбөр, ажлын үр дүнг үнэлж энэхүү шагналыг өгчээ.

The Mongolian HR Awards 2013 хүний нөөцийн цогц бодлого бүхий байгууллага, хувь хүмүүсийг 21 ангиллын дагуу шилдгээр шалгаруулсан юм.