Шар айраг уух тэмцээний ялагчийг Чех рүү аялуулав

Макс Моол худалдааны төвийн гадна 7-9 дүгээр сарын хооронд Bud garden асар ажиллаж шар айраг уух тэмцээнийг зохион байгуулсан. Асрын хаалтан дээр энэхүү тэмцээний ялагчийг тодруулж, Будвайзер Будвар шар айргийн өлгий нутаг болох Чех улсын Будевёц хотод аялах эрхээр шагнасан юм. Энэ дагуу ялагч С.Энхтүвшин 10 дугаар сард Чех улсад аяллаа.