“Цагаан бэрс” өсвөрийн улсын аварга шалгаруулах шатрын тэмцээн 10 дахь жилдээ

МАКС ГРУПП, МШХолбоо, МӨШКХолбоотой, МҮЭСТО хамтран Хүүхэд залуучуудын оюуны хөгжлийг дэмжиж, оюуны спортыг хөгжүүлэх, шударга өрсөлдөөнийг эрхэмлэн шинэлэг /РАПИД/ хэлбэрээр зохион байгуулсан “Цагаан бэрс” өсвөрийн улсын аврага шалгаруулах шатрын тэмцээн анх 2007 онд зохион байгуулсанаас хойш эдүүгээ 10 жилтэйгээ золгож байна. Энэ хугацаанд 6-18 насны 3000 орчим шатарчин хүүхэд багачууд оролцож Тив, Дэлхийн амжилтын эзэд болох суурь гараагаа эхлүүлсэн юм.
Цагаан бэрс-2016” тэмцээнд нийслэл хотын болон хөдөө орон нутгийн 400 гаруй өсвөрийн шатарчид оролцож оюуны ухаанаараа уралдлаа. “Цагаан бэрс” тэмцээний 10 жилийн ойн хүрээнд 6-18 насны өсвөрийн шатарчдын РАПИД буюу түргэвчилсэн тоглолт, Блиц болон бодлого бодолтын тэмцээн, “Цагаан бэрс-10 жил” фото зургийн үзэсгэлэн,  Шатрын клуб, Эцэг эхийн зөвлөлийг оролцуулсан спортын нөхөрсөг тэмцээн зэргийг зохион байгууллаа. “Макс групп” нь оюуны спортыг сүүлийн 4 жилийн хугацаанд тасралтгүй дэмжин ажиллаж байгааг дуулгахад таатай байна. 

Нээлтийн ажиллагаанд Макс группын ерөнхий захирал Д.Цэрэнжигмэд, МҮЭСТО-ны дэд захирал Ц.Мөнхбаяр, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, МҮЭХ-ны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат, МШХ-ны Дэд ерөнхийлөгч, МӨШКХ-ны тэргүүн Т.Сумьяа, Монголын шатрын холбооны дэд ерөнхийлөгч хошууч генерал н.Баярмагнай, дэд ерөнхийлөгч н.Баярболд нар оролцож бяцхан тамирчидадаа амжилт хүсэн мэндчилгээ дэвшүүллээ.