“Цагаан бэрс” тэмцээнийг Макс Групп долоо дахь жилдээ ивээн тэтгэлээ

Шатарчин хүүхэд багачуудын хүсэн хүлээдэг “Цагаан Бэрс” тэмцээн энэ жил 13 дахь удаагаа зохион байгуулагдаж, Макс Групп долоо дахь жилдээ Ерөнхий ивээн тэтгэгчээр хамтран ажиллалаа.

МҮЭ-ийн соёлын төв ордноос санаачлан,  анх 2007 онд зохион байгуулсанаас хойш 6-18 насны нийт 5000 орчим шатарчин хүүхэд багачууд оролцож Тив, Дэлхийн амжилтын эзэд болох суурь гараагаа эхлүүлсэн юм.

Энэ жилийн “Цагаан бэрс-2019” тэмцээнд нийслэл болон орон нутгийн 15 аймгаас 473 өсвөрийн шатарчид оролцсон төдийгүй Дэлхийн дэд мастер 8, Монголын мастер 6 тамирчид оролцож байгаа нь чансаа өндөр тэмцээн болсныг илэрхийлж байна.

Макс Групп “Илүү Сайхан Монголын Төлөө” хэмээх эрхэм зорилгынхоо хүрээнд, нийгмийн хариуцлагын таван үндсэн бодлогыг хэрэгжүүлэн ажилладаг. Тэдгээр таван бодлогын нэг нь хүүхдийн хөгжил, хамгаалал, боловсролын асуудалд чиглэх “Зөв Монгол” хөтөлбөр юм.

Шатрын спорт бол хүүхэд багачуудад зөв хүмүүжил олгох, оюуны асар үнэтэй хөрөнгө оруулалт гэдэгт Максчууд итгэдэг. Тиймээс жил бүр энэхүү спортыг дэмжин ажилласаар ирлээ.

Макс Групп нийгмийн хариуцлагын бодлогоо Зөв Монгол, Ногоон Монгол, Эрүүл Монгол, Чадамжит Монгол, Бахархалт Монгол гэсэн таван үндсэн чиглэлд хэрэгжүүлж байна.

Макс Групп – Илүү Сайхан Монголын Төлөө!

Leave a Reply

Your email address will not be published.