Хямралыг намжааж хямдралыг дэвэргэсэн Black Friday 2014
Хямралыг намжааж ХЯМДРАЛЫГ дэвэргэсэн Макс Моол
Эдийн засгийн өсөлт хурдацтай буурч, хямрал нүүрлэж бизнесийн байгууллагуудын үйл ажиллагаа багасан хумигдаж байгаа энэ үед Макс Моол худалдааны төв эсрэгээр нь сөрж бизнесийнхээ үйл ажиллагаагаа өргөжүүлэн тэлж, зориг шуулуудан харилцагч түншүүд, хэрэглэгчидээ дэмжин Хямралын эсрэг ХЯМДРАЛ уриатайгаар BLACK FRIDAY 2014 худалдааг Монголын зах зээлд АНХ УДАА маш амжилттай зохион байгууллаа. Худалдаагаар нийт 9999 бараа бүтээгдэхүүнийг 50-80% хүртэл хямдруулж чадсан юм. Монголчууд бид “хар баасан гараг” хэмээн ямар нэг аймшигт явдал, халаа сэлгээг төсөөлдөг бол Америкт энэ нь жил бүрийн 11-р сарын 4 дахь 7 хоногийн Баасан гараг бүр уламжлал болгон зохион байгуулагддаг их хямдралын өдөр бөгөөд АНУ даяар 130 сая гаруй хүн худалдаанд хамрагддаг байна.
Аливаад анхдагч байна гэдэг эхлүүлээд орхих бус эхлүүлсэнээ улам сайжруулан дэлгэрүүлж, хөгжүүлэн тэргүүлэх юм. Тиймээс МАКС МООЛ худалдааны төвөөс үргэлж шинийг эрэлхийлж, цаг үетэйгээ хөл нийлүүлэн шилдэг, шинэ бүхнийг хүргэхийг зорин ажиллах болно гэдгээ итгэлтэйгээр илэрхийлж байна.
Leave a Reply