Харааны бэрхшээлтэй ахмад настангуудад тусламж үзүүллээ

Макс Групп өнгөрч буй хонь жилдээ амжилт бүтээлээр дүүрэн, хийморьлог байлаа. Максгруппийн “Mongolian Saturday” хүлэг дэлхийн аварга болж Монгол хүн, Монгол уяач мориор түүхэнд анх удаа дэлхийд түрүүлэн дэлхийн аварга болсон нь Монгол түмний аархал, бахархал омогшлыг төрүүлсэн, Дэлхий дахинд Монголыг сурталчилсан үйл явдал хонь жилд тохиолоо. Мөн Макс Группийн хурдан хүлгүүд улсын наадмаас 2 түрүү 2 айраг авсан юм.

Макс групп амжилт бүтээлийн дээжээс төрийн анхаарал бага хүрдэг нийгмийн эмзэг бүлэгт чиглүүлэн хандив тусламжийн үйл ажиллагааг хэрэгжүүлдэг. Үүний нэг нь 2006 оноос эхлэн Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбоотой хамтран зохион байгуулсан харааны бэрхшээлтэй иргэддээ хандив, тусламж олгох үйл ажиллагаа бөгөөд нийт 11 жилийн хугацаанд 6000 гаруй иргэн буюу 1100 орчим өрх айлыг хамруулаад байна.  Жил бүрийн “Цагаан сар” үндэсний баярыг тохиолдуулан 100-150 харааны бэрхшээлтэй иргэдийн өрх гэрт өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүнүүдийг олгодог уламжлалаараа энэ жил хот хөдөөгийн 100 гаруй өрх айлд хүнсний бараа бүтээгдэхүүний тусламж олголоо.

#MNCTV #СайнМэдээМакс групп харааны бэрхшээлтэй болон өндөр настнуудад сэтгэлийн өглөг тараалаа

Posted by MNC television on Wednesday, February 3, 2016