Харааны бэрхшээлтэй ахмадуудаа 18 дахь жилдээ баярлууллаа

Холбоотой хамтран харааны бэрхшээлтэй 300 ахмадад хүндэтгэл үзүүлж, хүнсний бүтээгдэхүүний дээжээ бэлэглэлээ. 2005 оноос хойш уламжлал болсон энэхүү хүмүүнлэгийн үйл ажиллагаа 18 жилийн хугацаанд хэрэгжиж, нийт 3,000 орчим ахмадыг ийнхүү баярлуулаад байна. Монгол улсад 11800 гаруй харааны бэрхшээлтэй иргэд байдгаас 3000 орчим нь Улаанбаатар хотод амьдардаг. Харааны бэрхшээлтэй ахмадуудаа цагаан идээ, гурил, хүнсний бүтээгдэхүүний дээжээ бэлэглэснээр уламжлалт сар шинийн баяраа сэтгэл түвшин угтахад нь нэмэр болдог.

Макс Группийн Ерөнхий захирал Д.Цэрэнжигмэд:
Макс групп МҮХХолбоотой хамтран ажиллаад 18 жилийн нүүр үзэж байна. Сар шинийн баярын өмнө харааны бэрхшээлтэй иргэддээ сүүн цагаан сэтгэлийн бэлэг өгдөг уламжлалтай. хугацаанд хамтран ажиллаж байна. Энэ удаад 300 ахмадад сэтгэлийн бэлэг өгч баярлуулж байна.

Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбооны Ерөнхийлөгч Д.Ганбат:
Макс Группийн хамт олон манай байгууллагын үйл ажиллагаа, гишүүдийг дэмжиж байдагт байгууллага болон хувиасаа талархал илэрхийлэн цаашдын үйл ажиллагаа нь дардан шулуун байх болтугай гэж хүсэж байна. Цар тахалтай ийм хүнд үед манай 300 ахмадууд болон гишүүдэд дэмжлэг үзүүлнэ гэдэг нь яг бодитой хүндээ хүрсэн том үйл ажиллагаа юм. Макс Группийн морь, бөх нь барилдахад манайхан байнга дэмждэг ба манай гишүүд хүндэлдэг харилцагч байгууллага байгаа юм.

Өтгөс буурал, ирээдүй хойч үеэ халамжлах нь Макс Группийн нийгмийн хариуцлагын ЗӨВ МОНГОЛ хөтөлбөрийн чухал хэсэг юм.

Leave a Reply

Your email address will not be published.