Хантайшир бөхийн дэвжээний бөхчүүддээ хүндэтгэл үзүүлж, амжилт хүслээ.

Макс группийн захирлууд жил бүр Говь-Алтай аймгийн бөхийн дэвжээ болох Хантайшир дэвжээний галаар зочлон нутгийн бөхчүүддээ амжилт хүсэн ерөөл дэвшүүлдэг уламжлалтай. Хантайшир бөхийн дэвжээний бөхчүүдийн бяр тэгширч, бэлтгэл ч жигдэрсэн өнгөтэй сайхан байна. Алтайн өндөр уулс шигээ хийморьлог хүчит бөхчүүддээ удахгүй болох улсын их баяр наадамдаа олон шинэ цолтон төрүүлж, одтой сайхан наадахыг ерөөе.