Хамгийн том пиццаг 1000 хүнд амтлуулав

2011 онд нээгдсэн Макс Моол худалдааны төвийн 2 жилийн ой 8-р сард тохиож олон арга хэмжээг зохион байгуулсан билээ. Үүний нэг нь Берлин Бургер түргэн хоолны газраас хийсэн 2,2м х 2,4м хэмжээтэй хамгийн том пиццаг 1000 хүнд амтлуулсан явдал байлаа. Тахианы мах, хавай, салями, маргарита, үхрийн махтай 5 төрлийн энэхүү пиццаг Макс Хүнс ХХК-ийн Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний менежер Б.Жамбалдорж хоёр тогоочийн хамт хийсэн.