Түүхт ойн өдийн түүхэн амжилт авчирсан тамирчдын хүндэтгэл

Монголын бизнесийн салбарт тэргүүлж яваа “Илүү сайхан Монголын төлөө” уриатай Үндэсний бүтээн байгуулагч Макс Групп нь спортын хөгжлийг дэмжсэн олон ажлуудыг санаачлан, дэмжин хийж гүйцэтгэдэг.

Улиран одож буй он Монголын спортын түүхэнд амжилт ололтоор арвин, Монгол хүний эрч хүч, эр зориг, авахаалж самбааг дэлхийн дэвжээнд дуурсгасан жил байлаа. 2014 онд үндэсний шигшээ багаараа 138 Дэлхийн чанасаатай медаль хүртсэн нь ирээдүйн их амжилт, ялалтын нэгэн бэлгэдэл болж байна.

Эдгээрээс онцлох Дэлхийн аварга хэмээх эрхэм цолыг эх орондоо авчирч чадсан Монголын шатрын холбоо, Монголын жудо бөхийн холбоо, Монголын чөлөөт бөхийн холбоо, Монголын Пауэрлифтингийн Нэгдсэн Холбоо, Монголын бодибилдинг фитнессийн холбоо, Оюун ухааны академийн 2014 оны “Дэлхийн аварга” болсон 24 тамирчдыг Макс Группийн удирдлагууд Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны ойн өдрийг тохиолдуулан хүлээн авч хүндэтгэл үзүүлэн гарын бэлэг, Макс группийн худалдаа үйлчилгээний салбаруудаар үйлчлүүлэх эрхийн бичиг гардуулан өглөө.

24 Тамирчдын нэрс:

Тэмцээн болсон газар Тэмцээний төрөл Дэлхийн аварга
1 АНУ-ын Лодердейл Залуучуудын ДАШТ +100кг Ө.Дүүрэнбаяр
2 Дубай Холимог тулааны лиг ONE FC Ж.Нарантунгалаг
3 Узбекийн Ташкент хот Чөлөөт бөхийн ДАШТ  60 кг С.Цэрэнчимэд
4 ОХУ-ын Чилябинск хот Жудо бөхийн ДАШТ  60 кг Г.Болдбаатар
5 ОХУ-ын Москва хот Пауэрлифтингийн ДАШТ-ийн 140 кг Д.Анхбаяр
6 ОХУ-ын Москва хот Пауэрлифтингийн ДАШТ-ийн 100 кг М.Батбаяр
7 Хорват улсын Загреб хот Чөлөөт бөхийн залуучуудын ДАШТ 55кг А.Батцэцэг
8 Энэтхэг Мумбай хот Бодибилдинг, фитнессийн ДАШТ  85 кг /40-49 насны ангилал/ Ж.Нурлан
9 Унгарын Печ хот Чөлөөт бөхийн Оюутны ДАШТ 61 кг Т.Түвшинтулга
10 Японы Нарито хот Самбо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ 68 кг Д.Төмөрхүлэг
11 Японы Нарито хот Самбо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ 48 кг М.Уранцэцэг
12 ОХУ-ын Санкт-Петербург хот Самбо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ 56 кг Д.Сумъяа
13 Өмнөд Африкийн Дурбан хот Өсвөрийн шатрын ДАШТ Д.Мөнхзул
14 Сингапур Шатрын сонирхогчдын ДАШТ Г.Мөнхбаяр
15 БНХАУ-ын Хайнань Ой тогтоолтын ДАШТ Т.Энхжин
16 БНХАУ-ын Хайнань Ой тогтоолтын ДАШТ Э.Энхмөнх
17 БНХАУ-ын Хайнань Ой тогтоолтын ДАШТ Ө.Сэнгэсамдан
18 БНХАУ-ын Хайнань Ой тогтоолтын ДАШТ С.Цогбадрах
19 БНХАУ-ын Хайнань Ой тогтоолтын ДАШТ С.Акжол
20 БНХАУ-ын Хайнань Ой тогтоолтын ДАШТ Ц.Бат-Эрдэнэ
21 БНХАУ-ын Хайнань Ой тогтоолтын ДАШТ Э.Пүрэвжав
22 БНХАУ-ын Хайнань Ой тогтоолтын ДАШТ З.Цэцэгзул
23 БНХАУ-ын Хайнань Ой тогтоолтын ДАШТ Н.Түвшинтөгс
24 БНХАУ-ын Хайнань Ой тогтоолтын ДАШТ Б.Халиун

Энэ үеэр “Макс” группийн ерөнхийлөгч Д.Ганбаатар “Монгол Улсынхаа алтан соёмбот төрийн далбааг тив дэлхийд мандуулж, эх орныхоо нэрийг дуурсгаж яваа тамирчдаараа үнэхээр их бахархаж байна. Бидний урилгыг хүлээн авч, хүрэлцэн ирсэнд баярлалаа. Тамирчин хүнд амжилт хэзээ ч амар хялбар ирдэггүй.

Спортын амжилтын үндэс нь санхүүгийн дэмжлэг, багийн ялангуяа тамирчид, дасгалжуулагчдын уйгагүй хөдөлмөр, хамтрагч, дэмжигч талуудын идэвхитэй оролцоо, тамирчин хүний байнгын тасралтгүй, чанартай бэлтгэл сургуулилалт, сэтгэл зүйн хат, эрэмгий дайчин чанараас ихээхэн шалтгаалдаг.

Макс Группийн удирдлагуудаас санаачлан жил бүрийн үндэсний бахархлын өдөр буюу арван хоёрдугаар сарын 29-нд тухайн жилдээ дэлхийн аварга болсон тамирчдадаа хүндэтгэл үзүүлж байхаар боллоо. 2015 онд манай тамирчид дэлхийн хошой аварга болж шинэ залуу олон дэлхийн аваргууд төрөн гарах болтугай” гэлээ.

Монгол хүний алдар сууг олимп, тив дэлхийн дэвжээнд мөнхөлсөн их спортын салбарын багш, дасгалжуулагч, тамирчиддаа  Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны ойн өдрийн мэндийг хүргэж баяр бахархал, амжилт омогшлоор дүүрэн шинэ оноо угтаж байгаад талархал илэрхийлэе.Монголын спортын баг тамирчдаа үргэлж дэмжин ажилладаг

Үндэсний бүтээн байгуулагч Макс Групп

Leave a Reply

Your email address will not be published.