Таны хоёр дахь арьс PAL ZILERI

Өнгөрөгч долоо хоногийн Баасан, Бямба гарагт Сэнтрал Тауэрийн 2-р давхарт байрлах Pal Zileri дэлгүүр хөл хөдөлгөөнтэй өнгөрлөө. Энд Pal Zileri брэндийн Итали оёдолчин Мауро Дэ Пой Монгол хэрэглэгчдийн хослолыг урлах захиалга авахаар иржээ. Итали урчуудын гараар өндөр түвшинд оёдог үйлчилгээ дэлхий дахинаа алдартай. Тэгвэл энэ үйлчилгээг эх орноосоо мэдрэх боломж бүрдсэн нь энэ юм.

Pal Zileri нь Итали төдийгүй дэлхийн 70 гаруй оронд хэдийнээ танигдсан, эрчүүдэд зориулсан бүх төрлийн хувцас үйлдвэрлэдэг, тансаг зэрэглэлийн брэнд. Тус брэндийн нэг онцлог нь захиалагчийн хүсэлтийн дагуу биеийн хэмжээнд нь тааруулж гараар хослол оёж үйлчилдэгт байдаг.

Өнгөрсөн өдрүүдэд Pal Zileri брэндийн энэхүү үйлчилгээг авахыг хүссэн хүмүүс нэлээд байлаа. Захиалагчаас биеийн хэмжээ авах арга тун нарийн байдаг аж. Биеийн хэмжээг нь авахдаа захиалагч бүрт ойролцоогоор 1 цаг зарцуулах бөгөөд тухайн хүнд ямар өнгө, материал, загвартай хослол тохирох талаар зөвлөгөө өгч сонголтыг хийлгэж байсан. Захиалагчийн биеэс хэмжээ авч, өндөр түвшинд оёх чадварыг оёдолчид олон жилийн шаргуу хөдөлмөрийн үр дүнд эзэмшдэг. Ийм өндөр чадвартай оёдолчид Италид тоотой хэд байдгийн нэг нь Мауро Дэ Пой юм. Тэрээр энэ чиглэлээр 28 жил ажилласан туршлагатай нэгэн. “Биедээ таарсан хувцас өмсөнө гэдэг хоёр дахь арьсаа өмсч байна гэсэн үг” гэж Мауро Дэ Пой онцолж байсан юм.

Захиалагч нар хослол, хүрэм, цамц, пальто гээд өөрийн хүссэн загварын хувцсыг энэ үеэр захиалсан бөгөөд ингэхдээ Итали Англи, зэрэг орнуудын дээд зэргийн материалуудаас сонголтоо хийж байв. Ийнхүү захиалсан хослолд тухайн захиалагчийн нэрийг бичиж үйлчилдэг нь тус брэндийн нэр хүндийг илэрхийлж буй хэрэг юм. Дээд зэрэглэлийн хөвөн даавуун материал үйлдвэрлэгч Dormeuil, Scabal гэх мэт брэндийн зөвхөн Pal Zileri-д зориулан бүтээдэг даавуу, бүх төрлийн товч, цамц, пальто, хүрэмний дотор, гаднах материалууд энд төрөл төрлөөрөө байлаа.

Дээд зэргийн энэхүү үйлчилгээг авсан эрхмүүд захиалсан хослолоо Италид 35-40 хоногийн гар урлалын дараа хүлээж авна. Энэ удаад захиалгаа өгч амжаагүй ч гэсэн эрхэм та ирэх  2014.03.01-03-ний өдрүүдэд захиалгаа өгөх боломжтой.