Талбайн теннисний шинэ үеийг бэлтгэх эхэллээ

Монголын талбайн теннисний холбоо, Макс Групптэй хамтран 11 хүртэлх насны 20 хүүхдийг бүрдүүлэн Олон улсын талбайн теннисний холбооноос хэрэгжүүлж буй “Мини Теннис” хөтөлбөрт хамруулахаар болсон. Ийнхүү шигшигдэн хичээллэж буй хүүхдүүдийн бэлтгэл хийх заал, тамирчдын сургалтын зардал, багш нарын цалин гээд бүхий л төлбөрийг Макс Групп бүрэн хариуцаж байна.