Талбайн теннисний дэлхийн аваргатай болох цаг “ойрхон”

“Макс” группийн ивээн тэтгэсэн талбайн теннисний “Өсвөрийн улсын аварга шалгаруулах” тэмцээн 2017 оны 06 сарын 23,24,25-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдлаа. 60 гаруй тамирчид 7-8, 9-10, 11-12, 13-17 насны ангиллаар тоглож аваргуудаа тодруулсан юм. 32 багц медалийн төлөө хүч үзэн тоглож шилдэгүүд өрсөлдсөн. Насны ангиллаараа аваргалсан тамирчдад ирээдүйн тив дэлхийн алдартнууд болоорой хэмээх ерөөлтэйгээр эцэг эх, багш дасгалжуулагчид нь тамирчдын бэлтгэл, тоглолтын арга барил, туршлага зэргээ хуваалцаж халуун яриа өрнүүлж байгаа нь харагдаж байлаа. “Макс” группийн ивээн тэтгэсэн энэхүү өсвөрийн аваргын тэмцээнд оролцсон залуу тамирчид ойрын ирээдүйд эх орныхоо нэрийг олон улсад гаргах тамирчид болох нь тодорхой харагдаж байсан. Нийт тамирчиддаа спортын тэнгэрт “од” болон гялалзсан шилдэг тамирчин болоорой хэмээн ерөөе.