СҮҮ ХК-ийн Бахархалт эрхмүүд шагнагдлаа

“Сүү” ХК-ийн хөгжлийн түүхийг бичилцэж, эрч хүч, эрдэм мэдлэгээ байгууллагынхаа төлөө харамгүй зориулсаар яваа эрхмүүдийн ажил бүтээлийг төр өндрөөр үнэлж, хүндэт одон медалиараа шагнан, хамт олон бидэнд урам хайрлалаа.

“Хөдөлмөрийн Гавьяаны Улаан Тугийн Одон”-гоор шагнагдсан, ахмад ажилтан Ц.Бор-Охин 1974 онд буюу “Сүү” ХК-ийг “Улаанбаатар хотын Сүүний Үйлдвэр” статустайгаар үйл ажиллагаа явуулж байсан цаг үед тоног төхөөрөмжийн цахилгаанчнаас эхлээд, цахилгааны инженерийн албан тушаалд өндөр насны тэтгэвэрт гартлаа тууштай, үр бүтээлтэй ажилласан, хамт олныхоо хайр хүндэтгэлийн эзэн билээ. Түүнийг Макс Группийн Ерөнхийлөгч, Сүү ХК-ийн ТУЗ-н дарга Д.Ганбаатар хүлээн авч, эрхэм дээд шагналыг гардуулан өглөө.

Мөн “Хөдөлмөрийн Хүндэт Медаль”-аар энгэрээ мялаалгасан Борлуулалтын албаны Супервайзер менежер М.Мөнхжавхлан нь хувийн болон төрийн албанд 24 жил үр бүтээлтэй, тууштай ажиллаж, хамт олноо манлайлан, компанийнхаа өнөөгийн өсөлт хөгжилд үнэ цэнтэй хувь нэмэр оруулж буй эрхэм юм.

Та бүхэнд ажлын өндөр амжилт хүсэхийн зэрэгцээ тодоос тод гэрэлтэх ирээдүйгээ, зорилго тэмүүллээрээ бүтээж, Макс Групп болон Сүүний үйлдвэрийнхээ хойч үе болсон олон зуун залуусыг манлайлан ажиллахыг, сургамжлан түүчээлэхийг ерөөе.

Leave a Reply

Your email address will not be published.