Сэтгэлдээ нар гийгүүлсэн 10 жил

Макс групп өнгөрч буй морин жилдээ бахархам сайхан амжилт бүтээлээр дүүрэн байлаа. Энэхүү амжилт бүтээлийн дээжээс төрийн анхаарал бага хүрдэг нийгмийн эмзэг бүлэгт чиглүүлэн хандив тусламжийн үйл ажиллагааг хэрэгжүүлдэг. Үүний нэг нь 2006 оноос эхлэн Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбоотой хамтран зохион байгуулсан харааны бэрхшээлтэй иргэддээ хандив, тусламж олгох үйл ажиллагаа бөгөөд нийт 10 жилийн хугацаанд 5000 гаруй иргэн буюу 1000 орчим өрх айлыг хамруулаад байна.
Жил бүрийн “Цагаан сар” үндэсний баярыг тохиолдуулан 100-150 харааны бэрхшээлтэй иргэдийн өрх гэрт өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүнүүдийг олгодог уламжлалаараа энэ жил хот хөдөөгийн 150 өрх айлд 10 сая орчим төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг олголоо.
Та бүхэн сар шинэдээ сайхан шинэлээрэй