Содон шинэ жилийн цэнгүүн

Үндэсний бүтээн байгуулагч “Макс Групп”-ийн хамт олон 2014 оныхоо амжилт бүтээлийг дүгнэж “Ирээдүйрүү аялсан нь” нэртэй зохиомжилсон шинэ жилийн баярын цэнгүүнээ зохион байгууллаа. Бизнесийн салбарт тэргүүлэгч Макс Групп аргагүй л бусдыгаа манлайлан дагуулагч байж баярын цэнгүүнээ хувь хүн, албан байгууллагад үр өгөөжтэй, хойч үедээ үлгэр дуурайлалтайгаар ирээдүйн илүү сайхан Монголыг билэгдсэн маш онцлог цэнгүүнийг зохион байгуулсан юм.

Макс Группийн удирдлагуудын зүгээс “Эрүүл амьдралын төлөө архигүй, тамхигүй, илүүдэл жингүй эрүүл эрч хүчтэй Максчууд” уриалгыг санаачилсан бөгөөд энэхүү санаачлагыг Макс Группийн 2200 гаруй ажилчдын төлөөлөл болох 1000 хүн дэмжин баярын арга хэмжээг архигүй, тамхигүй зөвхөн ёсыг бодож, “Шампанск” буудуулан тэмдэглэсэн байна.

Энэхүү өвөрмөц шинэ жилийг цаашид айл гэр, албан байгууллага бүр хэрэгжүүлээд хэвшчихвэл ямар сайхан соёл түгэх билээ гэсэн бодол хэн хүнд төрхөөр шинэ жилийн цэнгүүн байлаа.