Органик Монгол хөтөлбөрийг хэрэгжүүлэгч

МҮХАҮТ-тай хамтран “Органик Монгол” хөтөлбөрийн ерөнхий зохион байгуулагчаар 3 дахь жилдээ ажиллаж хөтөлбөрт 20,000 ам.долларын санхүүжилт оруулсан. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд “Макс Супермаркет”-ийн салбаруудаар органик хүнсний ногооны тусгай лангуу гаргаж худалдаалах болсон. Мөн органик тор ашиглах уриалгыг гарган супермаркетуудын салбар нэгжээр хэрэгжүүлж эхэлсэн. Берлин Бургер түргэн хоолны салбар нэгжээр органик монгол хүнсний ногоогоор хоол үйлдвэрлэлт хийж хэрэглэгчиддээ барьж байна.