Олимпын наадамд амажилттай оролцох эхлэлийг “Макс трофи 2015” тавилаа

Буудлага спортын тамирчдын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, буудлага спортын тамирчдын бэлтгэлийг эрчимжүүлж амжилтыг ахиулах, шилдэг тамирчдын тоог нэмэгдүүлэн залуу тамирчдыг дэмжих зорилготойгоор 2007 оноос хойш уламжлал болон зохион байгуулагдаж ирсэн “Макс групп”-ийн нэрэмжит ᠌᠋᠋᠋”Макс трофи” буудлага спортын тэмцээн насанд хүрэгчид, залуучууд гэсэн 2 ангиллаар Техник спортын төвд амжилттай зохион байгуулагдаж дууслаа. Макс Трофи 2015 тэмцээнд хот, хөдөө орон нутгийн 140 гаруй шилдэг тамирчид үндсэн 8 төрөлд аваргуудаа тодруулсан. Энэ жилийн тэмцээний онцлог нь “Рио 2016” олимпын наадмын эрх авах олон улсын тэмцээнүүдийн өмнө тамирчдын ур чадвар амжилтыг ахиулж дараа дараачийн тэмцээний салхийг хагалсан, уламжлалт буудлага спортын тамирчдын чансааг шалгасан тамирчдын хүсэн хүлээдэг шагналын сан хамгийн тэмцээн юм. Тэмцээнд манай ОУХМ гавьяат тамирчин О.Гүндэгмаа ОУХМ азын аварга Нарантуяа зэрэг манай нэртэй мэргэн буудагчид оролцож цэц мэргэнээ сорилоо.