Нэг зорилго, нэгдмэл хүчийг харуулсан Макс цом 2014

Монголын бизнесийн салбарт тэргүүлж яваа Үндэсний бүтээн байгуулагч Макс Групп нь спортын хөгжлийг дэмжсэн олон ажлуудыг санаачлан хийж гүйцэтгэдэг. Үүний нэг нь жил бүр өсөн нэмэгдэж буй 2000 гаруй ажилчдын дунд спортоор хичээллэх идэвхи санаачлага, оюун ухаан, сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх, хамт олон дундаасаа өсөх ирээдүйтэй тамирчдын авьяасыг нээн илрүүлэх, шилдэг тамирчдыг хөхүүлэн дэмжих зорилго бүхий Макс Цом спортын наадмыг зохион байгуулдаг. Жил бүр эрүүл мэнд, эрч хүч, эв нэгдлийг билэгдэн зохион байгуулдаг Макс Цом 2014 спортын наадам 2014.11.22-11.23 өдрүүдэд Тэмүүжин спорт клубт амжилттай зохиогдож өндөрлөлөө. Спорт наадамд Макс Группийн харъяа 14 компанийн 300 гаруй тамирчин хамт олноо төлөөлөн оролцож, хурд хүч авхаалж самбаагаа сорихоос гадна баг хамт олны нэгдмэл байдал, багаар ажиллах чадвараа харуулан өрсөлдсөн юм. Макс Цом 2014 нь сагсан бөмбөг, олс таталт, одон бөмбөг, шатар гэсэн 4 төрлөөр зохиогдсон. Спортын наадамд нийт оноогоор СҮҮ ХК тэргүүлж Макс Цом болон мөнгөн шагналаар шагнууллаа.

Та бүхэнд спорт наадмын шилдгүүдийг танилцуулъя.

Байр

Шатар

эрэгтэй

эмэгтэй

I

З.Эрдэнэбаяр Макс Лоджинг ХХК Н.Отгонбаяр Макс Импэкс ХХК

II

Г.Чинбат Марко поло ХХК Б.Тэргэлмаа СҮҮ ХК

III

Ё.Төмөрбаатар Хүч сервис ХХК Т.Айна Макс Лоджинг ХХК

 

Байр

Олс таталт

I

Сүү ХК

II

Марко поло ХХК

III

Топ бүлэг ХХК

 

Байр

Одон бөмбөг

эрэгтэй

эмэгтэй

I

Т.Энхбаяр Макс рөүд ХХК Л.Отгондулам Макс хүнс ХХК

II

П.Мягмаржав Макс Лоджинг ХХК О.Мөнхцацрал СҮҮ ХК

III

Б.Ууганбаяр Макс хүнс ХХК Н.Бумаа Макс хүнс ХХК

 

Байр

Сагсан бөмбөг

эрэгтэй

эмэгтэй

I

Сүү ХК Макс хүнс ХХК

II

Макс Импэкс ХХК СҮҮ ХК

III

Макс Өргөө ХХК Макс Лоджинг ХХК