Нэг зорилго нэгдмэл хүчийг харуулсан Макс цом 2015

Монголын бизнесийн салбарт тэргүүлж яваа Үндэсний бүтээн байгуулагч Макс Групп нь спортын хөгжлийг дэмжсэн олон ажлуудыг санаачлан хийж гүйцэтгэдэг. Үүний нэг нь жил бүр 2000 гаруй ажилчдын дунд спортоор хичээллэх идэвх санаачлага, оюун ухаан, сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх, хамт олон дундаасаа өсөх ирээдүйтэй тамирчдын авьяасыг нээн илрүүлэх, шилдэг тамирчдыг хөхүүлэн дэмжих зорилго бүхий Макс Цом спортын наадмыг зохион байгуулдаг. Жил бүр эрүүл мэнд, эрч хүч, эв нэгдлийг билэгдэн зохион байгуулдаг Макс Цом 2015 спортын наадам 2015.11.21-22 өдрүүдэд Тэмүүжин спорт клубт амжилттай зохиогдож өндөрлөлөө. Спорт наадамд Макс Группийн харьяа 15 компанийн 376 тамирчин хамт олноо төлөөлөн оролцож, хурд хүч авхаалж самбаагаа сорихоос гадна баг хамт олны нэгдмэл байдал, багаар ажиллах чадвараа харуулан өрсөлдсөн юм. Макс Цом 2015 нь жил бүр сагсан бөмбөг, олс таталт, одон бөмбөг, шатар гэсэн 4 төрлөөр зохиогдог бөгөөд энэ жилийн спортын наадмыг багаараа СҮҮ ХК 2 алт 3 мөнгөн медалиар тэргүүлж Макс Цом болон мөнгөн шагналаар шагнууллаа.

Та бүхэнд спорт наадмын шилдгүүдийг танилцуулъя.

 

Шатар 1 2 3
Эрэгтэй Д.Төмөрбаатар Б.Бадрах З.Эрдэнэбаяр
компани Хүч сервис ХХК Макс лайн ХХК Макс ложинг ХХК
Эмэгтэй Б.Тэргэлмаа Г.Ууганзаяа С.Нарангэрэл
компани СҮҮ  ХК Топ бүлэг ХХК Макс хүнс ХХК

 

Ширээний теннис 1 2 3
Эрэгтэй Б.Маналсүрэн н.Өнөрбаяр Энхбаяр
компани Макс рөүд ХХК СҮҮ ХК Макс рөүд ХХК
Эмэгтэй Д.Дэлгэрцолмон Т.Лхагвамаа Отгонжаргал
компани Макс эксим ХХК Макс рөүд ХХК Макс ложинг ХХК

 

Олс таталт 1 2 3
компани Топ бүлэг ХХК СҮҮ ХК Макс эксим ХХК

 

Сагсан бөмбөг 1 2 3
Эрэгтэй баг СҮҮ ХК Топ бүлэг ХХК Макс өргөө ХХК
Эмэгтэй баг Макс центр ХХК СҮҮ ХК Макс хүнс ХХК

 

компани Алт Мөнгө Хүрэл БАЙР
1 СҮҮ 2 3 1
2 Топ бүлэг 1 2 2
3 Макс рөүд 1 1 1 3
4 Макс эксим 1 1 4
5 Макс центр 1 5
6 Хүч сервис 1 6
7 Макс лайн 1 7
8 Макс хүнс 2 8
9 Макс ложинг 2 9