М-Март үндэсний сүлжээ дэлгүүр нь Нарны хороолол дахь салбараа албан ёсоор нээлээ

Бид үйлчлүүлэгчийнхээ эелдэг бүтээлч өөдрөг сайн хөрш байна гэсэн эрхэм зорилгын доор хэрэглэгч үйлчлүүлэгчээ өдөр бүр баяртайгаар угтан авч үйлчилдэг билээ. Энэ удаад манай 12 дахь салбар нарны хороололд нээгдлээ.
Бид Танай хөрш М-Март урианд нэгдэж ажиллаж байсан бол энэ удаад цар хүрээгээ илүү тэлэн илүү томоохон буюу “БҮХНИЙГ БҮГДЭД” концепц – руу шилжин “хайпермаркет” урсгал руу албан ёсоор шилжих эхлэлийг уг салбараар тавилаа. Бидний гол зорилго нь үйлчлүүлэгчдэдээ илүү ойр байж төрөл бүрийн барааны өргөн сонголтыг олгож тав тухтай үйлчилгээ нэвтрүүлэн ажиллах билээ.

Бид нээлтийн урамшуулал хямдрал бонус, шинэ бараа бүтээгдэхүүн гэх мэт бүхий л зүйлээ зорилгодоо уяалдуулан шингээсэн байдаг билээ. M-Mart-н хэрэглэгчид сар бүр 60-80 төрлийн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг хамгийн доод үнээр 14 хоног хэрэглэгчдээ бэлэг барьдаг, сайн өдрийн хямдрал буюу сард 2 удаа өдөр тутмын хамгийн их борлоглуулагддаг бүтээгдэхүүнийг доод үнээр хэрэглэгчид очих боломжийг олгодог ба мөн дээрээс нь M-mart-н бонус картаа аваал 3% хөнгөлүүлэх боломжийг олгодог давуу талтай юм.



Нарны хороолол салбар маань нийт 1,200 м2 тул үйлчлүүлэгч та бүхэн ая тухтай, найрсаг хамт олон, барааны өргөн сонголтоор үйлчлүүлэх боломжтойгоос гадна 2022.02.11 – 13 хооронд үйлчлүүлсэн хэрэглэгч бүрт урамшуулал, хямдралтай бүтээгдэхүүнээр үйлчлэхээс гадна 20,000 төгрөг тутам сугалаатай худалдаа явагдаж байна.


М-Март дэлгүүрийн урамшуулал сугалаат худалдааны мэдээлэл:
- Өхөөрдөм бяцхан хүүхдүүддээ зайрмаг, халдвар хамгааллын маск бэлэглэнэ.
- 20,000₮ – дээш худалдан авалт бүрт сугалаа бүр бэлэгтэй.
- Төрөл бүрийн цахилгаан барааны супер хонжвор.
- Хэрэглэгчийн 3% -ийн бонус картын газар дээрх шууд бүртгэл.
Leave a Reply