Монгол улсын топ-100 аж ахуй нэгжид Макс группийн салбар компаниуд шалгарлаа

Монгол улсын Засгийн газар болон МҮХАҮТ  хамтран 2001 оноос эхлэн жил бүр Монгол улсын нийгэм эдийн засаг, бизнесийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж буй ТОП-100 аж ахуйн нэгжийг шалгаруулдаг уламжлалтай бөгөөд Макс Группийн хувьд жил бүр тогтмол шалгаран ирсэн билээ. Өнгрөгч 2015 оны ТОП-100 аж ахуйн нэгжээр Макс Группийн салбар компаниуд болох Макс Хүнс ХХК, Сүү ХК нар салбараа тэргүүлэн ТОП-100 аж ахуйн нэгжээр тус тус шалгарлаа.

ТОП-100 аж ахуйн нэгжийг тодруулахдаа Сангийн яам, Гааль, Татварын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Улсын бүртгэл, Статистикийн ерөнхий газар, Санхүүгийн зохицуулах хороо, МҮХАҮТ-аас хамтарсан ажлын хэсэг байгуулан аж ахуйн нэгжүүдийн улсын төсөвт төвлөрүүлсэн нийт татвар, борлуулалт, ажилчдын тоо, санхүүгийн үзүүлэлт зэргийг харгалзан дүгнэсэн аж.

Цаашид ч бид эх орны хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулан, баялаг бүтээх, салбартаа манлайлагч байхыг эрхэмлэн ажиллах болно.

Leave a Reply

Your email address will not be published.