“Макс ” группийнхэн үндэсний өгөх өдрийг тохиолдуулж цусаа хандивлалаа

Макс групп нь үйл ажиллагаагаа хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөхгүй, байгаль орчныг бохирдуулахгүй, нийгэмд сөрөг үр дагавар авчрахгүйгээр ил тод, нээлттэй явуулан хамтрагч, түншүүд, олон нийт, хэрэглэгч, ажиллагсдынхаа өмнө хүлээх хариуцлага, чиг хандлагаа тодорхойлсон хэм хэмжээнүүдийг бизнесийн үйл ажиллагаандаа баримтлан ажиллах замаар байгууллагадаа баялгийг бүтээн бий болгож нөгөө төлөөр улс орныхоо нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангахад үнэтэй хувь нэмрээ оруулдаг Нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч Үндэсний бүтээн байгуулагч томоохон аж ахуйн нэгж юм. Энэ ч утгаар “Үндэсний өгөх өдөр”-ийг тохиолдуулан “Өгөх нь авхаасаа илүү ерөөлтэй” уриан дор Улсын хэмжээнд дутагдалтай байгаа цус цусан бүтээгдэхүүний нөөцөд хувь нэмэр оруулж Макс группийн 2000 гаруй ажилчдын төлөөлөл болсон 600 гаруй хүн цусаа хандивлалаа. Үндэсний өгөх өдрийг тохиолдуулан олон ажлууд төлөвлөсний нэг дээрхи үйл ажиллагаа бөгөөд энэхүү арга хэмжээнд Макс группийн удирдлагууд өөрсдөө манлайлан оролцож үхэл амьдралын зааг дээр байгаа тэр хүнд амьдрал бэлэглэх ачтангууд болцгоосон юм.

ЯРИА: Д.ЦЭРЭНЖИГМЭД “МАКС” ГРУППИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ

Нэг хүний өгсөн цус ардаа 3 хүний алтан амийг аварч байдаг. Тиймээс максийнхан халуун сэтгэлийн аяныг ийнхүү өрнүүлж байна.  Хамгийн гол нь өгөх өдөр удахгүй болох гэж байгаа учраас энэ өдрийн хүрээнд хийгдэхээр төлөвлөсөн томоохон ажлуудын нэг нь өнөөдрийн арга хэмжээ болж байгаа юм.

ЯРИА: Д.НЯМЛХААЖАВ “МАКС” ГРУППИЙН ЗАХИРГАА, ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗРЫН ЗАХИРАЛ

Нэмээд мэдээлэл болгон хүргэхэд сүүлийн хэдэн жилд авто машины аваар осол, гэнэтийн гамшиг ихээр гарч байгаа. Тйимээс энэ бүхнээс үүдэж цус цусан бүтээгдэхүүний зайлшгүй шаардлагатай байгаа хүмүүст туслахаар өгөх нь авахаасаа илүү ерөөлтэй уриан дор максийнхан цусаа хандивлах аянд нэгдлээ. Цаашдаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ээжүүдийн хийсэн бүтээлийг зарж борлуулахад нь тусалж, тодорхой хэд хэдэн төрлийн аяныг үргэлжлүүлэх юм байна.

Хүн бүр эмч биш! Харин бидэнд хэн нэгнийг аврах боломж байдаг. Бидний өгсөн нэг удаагийн цус цаанаа 3 хүний амийг аврах боломжтой юм. Монгол улсын нийт иргэддээ цусаа хандивлаж “Үл таних үхлээс аврагчид” болцгооё хэмээн уриалж байна.