“Макс Цом” өсвөрийн ЖҮДО бөхийн аварга шалгаруулах тэмцээн

Макс Групп өсвөр насны тамирчдыг бэлтгэн гаргах зорилгоор өсвөр насны тамирчдыг дэмжсэн спортын арга хэмжээг тогтмол зохион байгуулж ирсэн уламжлалтай. Группийн зүгээс 2011 оноос эхлэн “Макс Цом” өсвөрийн жүдо бөхийн аварга шалгаруулах тэмцээнийг жил болгон зохиож ирлээ. Энэхүү тэмцээнд Говь-Алтай, Дархан, Баянхонгор, Ховд, Өвөрхангай, Улаанбаатар хотын өсвөрийн тамирчид хурд хүчээ сорин оролцохын сацуу бие биеэсээ туршлага солилцдог спортын томоохон арга хэмжээ болсон юм.