Макс угшлын хурдан даага Сүхбаатар аймаг руу очих боллоо

Макс группээс зарласан “Хийморь” сугалаат худалдаа амжиллтай явагдаж 2-р үеийн 2000 орчим азтангуудаа тодрууллаа. Сугалаат худалдаа нь Макс Группийн худалдаа үйлчилгээний салбарын нийт харилцагч, үйлчлүүлэгчдээ урамшуулж модон морин жилдээ аз хийморьтой байхыг хүсэн 8000 орчим хүнийг азтангаар тодруулж бэлэг барих гол зорилго юм. Тиймдээ ч энэхүү сугалаат худалдаа нь харилцагч, үйлчлүүлэгчидээс талархал хүлээн супер шагнал болох БАЙРны төлөө азаа үзэх хүмүүсийн тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. Хийморь сугалаат худалдааны 2-р үеийн супер шагнал болох Макс угшлын хурдан удмын даагыг Сүхбаатар аймагийн иргэн Н.Зээяа хожсон бөгөөд тэрээр Макс Эксим ХХК Сүхбаатар аймаг дахь гэрээт борлуулагчаар ажилдаг юм.
“Хийморь”сугалаат худалдааны 2-р үеийн азтангуудаа танилцуулж байна.

Шагналын нэр
Азтаны нэр
Сугалааны дугаар
1
Хурдан удмын даага
Н.ЗЭЭЯА 
0523366
2
Гадаад хос аялал эрхийн бичиг
В.ОЮУНЦЭЦЭГ
0517742
3
Евромебел 2 сая төгрөг эрхийн бичиг
Э.МӨНХОРГИЛ
0520342
4
Iphone5s гар утас
 Г.БАТЗАЯА
0516167
5
Монголын хос аялал эрхийн бичиг
АРНА
0520841
6
Жилийн бургер эрхийн бичиг
Б.БӨХБАТ
0520989
7
Жилийн пицца эрхийн бичиг
Д.ХАДГАРМАА
0516437
8
Жилийн сүүний эрхийн бичиг
Д.ОЮУНБИЛЭГ
0524544
9
GEOX Kids 10’000₮ эрхийн бичиг
56-р төгссөн сугалааны дугаартай бүх хэрэглэгч
 05***56
10
BHS 10% эрхийн бичиг
 9-р төгссөн сугалааны дугаартай бүх хэрэглэгч
05****9

Сугалаат худалдааны гол онцлог нь хэрэглэгч өөрийн хэдэн сугалаатай байгааг болон бүртгэлтэй эсэх талаархи мэдээлэлийг сугалаа авсан даруйдаа hiimori.maxgroup.mn вэб хуудаснаас шалгаж баталгаажуулах боломжтой. Мөн сугалаанд оролцсон хүн бүрийн хожих магадлалыг нэмэгдүүлэх зорилгоор 3-н үетэйгээр нийт 8000 орчим хүнийг азтан болгох юм. Үүнээс гадна 1, 2-р үеийн сугалаанд оролцсон хэрэглэгчид бүгд 6/28-нд болох супер шагнал БАЙР болон бусад шагналуудын төлөө дахин азаа үзэх боломжтой юм.

Азтнуудын сэтгэгдэлээс:

Хурдан удмын даага хожсон азтан Н.ЗЭЭЯА
Азтан болсондоо маш их баяртай байна. Би Макс Эксим ХХК-ны брэнд бүтээгдэхүүнүүдийг Сүхбаатар аймагт борлуулаад 2 жил болж байна. 5-р сард манайх нилээд олон сугалааны эрхтэй болсон юм. Гэхдээ ийм сайхан хийморьтой аз таарна гэж үнэхээр таамаглаагүй байсан. Ер нь сугалаат худалдааны нэр нь ч тэр, хожсон шагнал маань ч тэр надад маш их хийморийг модон морин жилд авчирлаа. Монголын морин уралдаанд Макс Угшилын адуу байнга л дээгүүр давхиж байдаг. Макс Группийн хамт олон та бүхэнд ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсэж байна.

Гадаад хосоор аялах эрх хожсон В.ОЮУНЦЭЦЭГ
Макс супермаркетийн хэрэглэгч юм. Сугалаат худалдаанд оролцож азаа үзье гэж шийдээд хүүхдүүддээ өгөх бэлэгээ энэ дэлгүүрээс сонгож авсан. Миний сонгож үйлчлүүлсэн дэлгүүр манай хүүхдүүдэд хамгийн их таалагдсан бэлэгийг надад өгсөнөөс гадна давхар сугаанд оролцуулж азтан болголоо. Миний сэтгэл их хөдөлж байна. ӨНдөр настай надад ийм сайхан /Чежү арал/ гадаадын үзэсгэлэнт газраар хосоороо аялах аз таарлаа. Сугалаа үнэхээр шударга, нээлттэй явагдлаа. 6/28-нд болох супер шагналын төлөө өөрөө ч мөн хүүхдүүдээ ч идэвхитэй оролцуулна аа.

Iphone5s гар утас хожсон азтан Г.БАТЗАЯА
Макс Моолын BHS брэнд дэлгүүрийн байнгын хэрэглэгч бөгөөд 2014 оны хавар зуны шинэ бараанаас худалдан авалт хийснээр сугалаа авсан. Модон морин жилд тун аз хийморьтой байна. Би өөрөө автоспортын тамирчин хүн. Удахгүй болох Олон улсын зэрэглэлтэй Авторалли уралдаанд оролцох бөгөөд энэ уралдаанд маш амжилттай азтай оролцох юм шиг байна. Надад өмнө сугалаанаас аз ер нь таардаггүй байсан. Би өөрөө ч сугалаанд оролцоод байдаггүй байлаа. Хийморь сугалаагаар азтан болсондоо маш их баяртай байна. Энэ жилийн спортын амжилтад энэ хийморь маань сайнаар нөлөөлөх байх аа.
Хийморь сугалаат худалдаанд оролцож байгаа бүх хэрэглэгчиддээ дараагийн үед амжилт хүсье! Мөн та 2-р үеийн сугалаанд азтан болсон эсэхээ hiimori.maxgroup.mn вэб хуудаснаас шалгаад үзээрэй! Эзэнд нь Хийморь, Азанд нь Байр