“Макс Опен” талбайн теннисний их дуулга
Макс Групп 2013 оноос эхлэн Монголын талбайн теннисний холбоотой хамтран ажиллаж эхлэн талбайн теннисний шинэ залуу үе болох өсвөр насныхны тэмцээн уралдааныг ивээн тэтгэх болсон. 2013 оны 5 дугаар сард Талбайн теннисний УАШТ-ий ерөнхий ивээн тэтгэгчээр ажилласан бол 10 дугаар сард “Макс Опен” талбайн теннисний Их дуулга тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр мөн ажилласан. Ийнхүү талбайн теннисний тэмцээнийг ивээн тэтгэснээр талбайн теннисний спортын ирээдүйн тамирчдыг бэлтгэх, хооронд нь туршлага солилцуулах, тив дэлхийн хэмжээний томоохон тоглолтуудын өмнө бэлтгэл сургуулилт болгох, хүүхэд залуусыг чөлөөт цагаа үр дүнтэй зөв боловсон, эрүүл аргаар өнгөрөөх зэрэг олон үйлсэд чухал нөлөөтэй.