Макс гурппийн худалдаа, үйлчилгээний салбарынхан шилдэгээр дахин шалгарлаа

“Монголын Маркетинг Менежментийн Хүрээлэн”-ээс зохион байгуулдаг бизнесийн салбарын шилдгүүдийн нэгдсэн чуулган “Grand expo” шилдэг аж ахуйн нэгж шалгаруулах олон нийтийн санал асуулгаар Макс Группийн худалдаа үйлчилгээний салбарууд шилдэгээ дахин баталлаа. 2008 оноос хойш уламжлал болгон зохион байгуулж байгаа энэхүү үндэсний фестивалаас 2012 онд Макс Групп тэргүүн дээд ГРАНД цом хүртэж байсан юм. Энэ жил дөрөв дэх удаагаа зохиогдож буй “Grand Expo” фестивал нь шилдэг аж ахуйн нэгжүүдийг олон нийтийн санал асуулга, мэргэжлийн экспертүүдийн дүгнэлтээр шалгаруулан орон даяар бүх л хэвлэл мэдээллийн хэрэгслэлүүдээр зарлан сурталчилдаг юм.
Монголын бизнесийн шилдэгүүдийг тодруулах “Grand expo 2014” арга хэмжээний ТОП5 Зочид буудал төрөлд Олон улсын 4-н одтой Ramada зочид буудал, ТОП5 Худалдааны төвөөр Төгсөшгүй хэрэглээ, төгс орчинг бүрдүүлж буй Максмолл худалдааны, ТОП5 Супермаркетийн сүлжээгээр хэрэглэгчдээ дээдэлсэн Макс супермаркет, ТОП5 Тавилгын худалдаа эрхлэгчээр Монголын тавилгын худалдааны анхдагч Евромебель дэлгүүр тус тус шалгарч харилцагч, хэрэглэгчдийнхээ итгэлийг хүлээн бусдыгаа тэргүүллээ.
Макс группын бизнесийн салбар дахь ололт амжилт бүр манай ажилтнуудын сэтгэл, зүтгэл болон харилцагч байгуулагууд, түншүүд, хэрэглэгчдийн маань итгэлийн үр дүн билээ. Бидэнтэй хамтран ажилладаг та бүхний итгэлийг улам бүр дааж ажиллах болно гэдгээ хариуцлагатай мэдэгдэж байна. Та бүхний сайхан сэтгэл улам баяжиж, аз хийморь тань үргэлж өөдрөг байхыг хүсэн ерөөе.
Илүү сайхан Монголын төлөө