Макс Групп: “Summer league 2019” амжилттай зохион байгуулагдаж байна


Тус тэмцээн маань 2019 оны 6 сарын 11-ний өдөр албан ёсны нээлтээ хийн эхэлж, 8 сарын 11 хүртэл 2 сарын хугацаанд үргэлжилж аварга шалгаруулна. Багууд лигийн журмаар буюу Зүүн, Баруун хэсэгт хуваагдан 2 тойргоор тоглож байгаа бөгөөд 1-р тойргийн байдлаар Зүүн хэсгийг 4 хожил 1 хожигдолтой Сүү ХК 1-р баг, Баруун хэсгийг 5 хожилтой Макс Өргөө ХХК-ийн баг тамирчид тэргүүлж байна.Тэмцээн 7 хоног бүрийн Мягмар, Пүрэв гарагуудад 19:30-21:30-ийн хооронд үргэлжилж байна.
Leave a Reply