Макс Групп 1200 ажлын байр шинээр бий болгож, даатгуулагчийн тоогоор “ТОП-100” аж ахуйн нэгжийн 8-д эрэмбэлэгдлээ

Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран жил бүр тодруулдаг “ТОП-100” аж ахуйн нэгжийн нэгээр Макс групп дахин тодорлоо. Бид 2022 онд ажлын байрыг нэмэгдүүлэх, орон нутагт ажилтай орлоготой амьдрах боломжийг бий болгох, баруун бүсийн уул уурхай, дэд бүтцийн томоохон төслүүдийг эрчимжүүлэх чиглэлээр голчилж ажилласан бөгөөд 1200 ажлын байрыг шинээр бий болгож, улсын төсөвт нийт 48.7 тэрбум төгрөгийг хуримтлуулсан байна.
Бидэнтэй хамт эх орныхоо хөгжил цэцэглэлт, эдийн засаг, бүтээн байгуулалтад үнэтэй хувь нэмэр оруулан, ИЛҮҮ САЙХАН МОНГОЛЫГ ХАМТЫН ҮНЭ ЦЭНЭЭР БҮТЭЭЛЦЭЖ буй группийн нийт ажилчид, хэрэглэгч, хамтрагч байгууллагууд та бүхэндээ талархал илэрхийлье.
ИЛҮҮ САЙХАН МОНГОЛЫН ТӨЛӨӨ!
Leave a Reply