Макс групп шинэ аваргатай боллоо

Макс группийн тамирчин, буудлага спортын нэгдүгээр зэрэгтэй тамирчин Ц.Мишээл спорт гар бууны 25 метрийн охидын дасгалд 512 оноо авч алтан медаль хүртсэнээр 2015 оны залуучуудын Улсын аварга боллоо. Тэмцээнд оролцсон нийт баг тамирчдад спортын өндөр амжилт хүсэе!