Макс Групп, Сүү ХК-ийн хамт олон 500 хонь хандивлалаа

Макс Групп, Сүү ХК-ийн хамт олон 500 хонь хандивлалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д айлчлахдаа Covid-19 халдварт өвчинтэй тэмцэж буй  тус улсын ард түмэнд хүнс, сэтгэл санааны дэмжлэг үзүүлж 30 мянган хонь хандивласан билээ. Төрийн тэргүүний энэхүү санаачилгыг Макс групп болон Сүү ХК-ийн хамт олны зүгээс дэмжин хүлээн авч 500 хонь хандивлахаар боллоо.

Хүртээмжтэй, байгаль орчинд ээлтэй, шударга, ёс зүйтэй бизнесийн бодлогыг баримтлан, дэд бүтэц, уул уурхай, үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаагаа амжилттай эрхлэн хөгжүүлж буй Макс группийн хувьд “Илүү сайхан Монголын төлөө” хэмээх эрхэм зорилгоо дээдлэн, нийгмийн өмнө хүлээсэн үүргээ ёсчлон биелүүлж ийнхүү хандив өргөсөн юм.

Дашрамд дурдахад, Макс группийн 2500 ажилтан, Улаанбаатар хотыг хамарсан 50 гаруй үйлчилгээний салбар, хэрэглэгч, үйлчлүүлэгч, түрээслэгчидтэйгээ хамтдаа Covid-19 вирусийн халдвараас хамгаалан, энэхүү аюулт өвчнөөс урьдчилан сэргийлэх олон ажлыг хийж байна. Группийн харъяа байгууллага бүр ариутгал, цэвэрлэгээ тогтмол хийж, халуун аарцаар ажилтнуудынхаа дархлааг дэмжин, ажилтнууддаа витамин, маск олгож, M Mart сүлжээ дэлгүүрүүд худалдаалж буй бараа, бүтээгдэхүүнийхээ үнийг тогтвортой хадгалж, онцгой нөхцөлийг харгалзан зарим түрээслэгчдээ менежментийн төлбөрөөс чөлөөлөн, түрээсийн хөнгөлөлт үзүүлж байна.

Хоол үйлдвэрлэлийн салбарууддаа дархлаа дэмжих шинэ цэсүүдийг нэвтрүүлж, хүртээмжээ илүү нэмэх зорилгоор хүргэлтийн үйлчилгээгээ тэлэн ажиллаж байна. Мөн сүүний ууган үйлдвэр Сүү ХК өөрийн бараа бүтээгдэхүүнийг тогтвортой үнээр хэрэглэгчдэдээ хүргэн, сүү бэлтгэн нийлүүлэгч фермерүүддээ эрүүл мэндийн заавар зөвлөмж өгөн ажиллаж байна.

Leave a Reply

Your email address will not be published.