Макс Групп Соёлын өвийн үндэсний төвийн нээлтийн арга хэмжээг дэмжиж ажиллалаа

Макс Групп нь нийгмийн хариуцлагын хүрээнд соёлын өвийг таниулах, түгээн дэлгэрүүлэх, олон улсад сурталчлахад хувь нэмрээ оруулах хөтөлбөрүүдийг санаачилж, дэмжин ажилласаар ирсэн. Энэхүү бодлогын хүрээнд Соёлын өвийн үндэсний төвийн нээлтийн үйл ажиллагааг дэмжиж ажиллаа.

Соёлын өвийн үндэсний төв нь 2021 оны гуравдугаар сарын 26-ны өдөр зориулалтын шаардлага хангасан өрөө тасалгаа бүхий шинэ барилгаа хүлээн авч, нээлтээ хийлээ. Энэхүү барилгыг ашиглалтад оруулснаар соёлын өвийг бүртгэх, судлах, хамгаалах сэргээн засварлах чиглэлд томоохон ахиц дэвшил гарах юм.

Нээлтийн үеэр Соёлын сайд Ч.Номин хэлсэн үгэндээ “Соёлын өвийг бүртгэн баримтжуулах студи, сэргээн засварлах лаборатори, урлан, сургалтын танхим, сан хөмрөгийн өрөө зэрэг соёлын биет болон биет бус өвийг цогц байдлаар хамгаалах шаардлага хангасан зориулалтын байр болж байгаа нь соёлын өвийн хадгалалт, хамгаалалтыг олон улсын жишигт хүргэх нэгэн бодитой алхам боллоо” хэмээн онцолсон юм.

Leave a Reply

Your email address will not be published.