Макс групп, Нидерландын Spar International компани spar жижиглэн худалдааны сүлжээ дэлгүүрийн салбарыг Монголд нээхээр боллоо.

Макс Группийн “Макс Супермаркет”  нэрийн сүлжээ дэлгүүрүүд нь 2017 оноос эхлэн дэлхий дахинд жилд 33 тэрбум еврогийн борлуулалт хийдэг, 12,100 гаруй сүлжээ дэлгүүр, нэгдсэн бараа нийлүүлэх систем бүхий дэлхийн хамгийн том худалдааны сүлжээнд нэгдэх юм. Ингэснээр дэлхийн жишигт нийцсэн худалдаа үйлчилгээг Монголын хэрэглэгч нарт хүргэх цаашлаад

Монголын үндэсний үйлдвэрлэгч нар SPAR брэндийн 12,100 гаруй салбар дэлгүүрт бараа бүтээгдэхүүнээ нийлүүлэх эхлэл тавигдаж байгааг дуулгахад таатай байна.​

Монгол Улс SPAR сүлжээ дэлгүүр нэгдэж байгаа 43 дахь улс болж байгаа бөгөөд 2020 он гэхэд 60 хүртэл тооны салбарыг Монголд нээхээр төлөвлөн ажиллаж байна.

Хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах ёслол өнгөрсөн долоо хоногт Нидерландын ерөнхий сайд Марк Рутте АСЕМ-ын дээд төвшний 11 дэх уулзалтад оролцохоор Улаанбаатар хотод айлчлах үеэр болж өнгөрсөн бөгөөд Нидерландын Ерөнхий сайд Марк Рутте тус гарын үсэг зурах ёслолд оролцох үеэр хэлэхдээ “Анх Голландад бөөний болон жижиглэн худалдааны түншүүдээс бүрдэж дэлхийн хэмжээний компани болтлоо өргөжсөн SPAR 80 гаруй жилийн туршлагаа Монголд нутагшуулан салбараа нээх болсонд таатай байна” хэмээн онцлов.

Макс группийн Ерөнхийлөгч Д.Ганбаатар “Spar” брэндийг оруулж ирэхээр болсон үйл явдал нь Макс Группийн төдийгүй, Монгол улс, хэрэглэгчдийн хувьд туйлын тэмдэглүүштэй үйл явдал болж байна. Олон улсын жишгийн хүнсний сүлжээ дэлгүүр тэр дундаа Дэлхийн №1 SPAR брэндийн хүнсний сүлжээ дэлгүүр Монгол улсад нээж хямд үнэ, чанартай бүтээгдэxүүний өргөн сонголт, түргэн шуурxай үйлчилгээгээр Монголын хэрэглэгчдэд хүргэхээр болсон тухайгаа дуулгаxдаа таатай байна.

SPAR International-ийн гүйцэтгэх захирал Тобаяс Вашмухт: “Бид Макс Групп-тэй хамтран ажиллаж, Монгол Улсад SPAR брэндийг нэвтрүүлэх болсондоо маш их баяртай байна. Бид хамгийн сүүлийн үеийн технологи, чанар, хямд үнэ бүхий бүтээгдэхүүнийг Монгол Улсад нийлүүлнэ. Монголд нээгдэх SPAR-н салбараас олох орлого бүгд Монголдоо үлдэнэ энэ нь Спар брэндийн гол онцлог юм. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсад жижиглэн худалдааны жишиг, олон улсын худалдан авалтын болон ханган нийлүүлэлтийн сүлжээ нэвтрүүлэх, боловсон хүчнийг сургаж дадлагажуулах зэрэг олон чухал ажлууд багтах юм.